Оффшор данстнуудад хэзээ хариуцлага тооцох вэ
АНУ, Франц, Испани, Австри, Австрали, Энэтхэг, Бельги зэрэг орны төрийн удирдлага, хууль хяналтын байгууллагууд нь "Panama Papers" -с илэрсэн оффшор данстай улстөрч, байгууллагуудад хариуцлага тооцох, шалгах тухайгаа илэрсэн даруйд нь мэдэгдэж, хариуцлага авч эхэлсэн.  

Харин Монгол Улсын хуулийн байгууллагууд оффшор данстай холбоотой асуудлаар шалгах эсэх талаар тодорхой мэдэгдэл, мэдээлэл хийгээгүй байсаар байна.  Олон нийтийн зүгээс оффшор дансны асуудалд холбогдсон улс төрчдөд хариуцлага тооцох ёстой хэмээн үзэж, хууль хяналтынхнаас хариулт нэхэж буй.

Өнгөрсөн тавдугаар сард зарлагдсан оффшор дансны асуудалд Монгол улсын 39 иргэн холбогдсон. Тэдний дунд манай томоохон улс төрч, тэдний хүүхдүүдийн нэр  багтсан нь олны анхаарлыг эрхгүй татсан.

Тухайлбал Хотын дарга асан Э.Бат-Үүлийн Чулуудай юм. Монгол Улсын Баатар, УИХ-ын гишүүн асан, Хотын захирагч асан Э.Бат-үүлийн өөрийнх нь нэр гарч ирээгүй ч үр хүүхэд нь ийнхүү оффшор бүст данстай байх нь хэр ёс зүйтэй вэ хэмээн тухайн үед олон нийт шуугиж байлаа. Мөнгөний эх сурвалжийг хууль хяналтын байгууллага шалгахгүй байлаа гэж бодоход энэ хэр ёс зүйтэй алхам бэ?! Тэрбээр УУЧЛАЛ ГУЙЖ, ажлаа өгөх болов уу. Яах бол гэсэн асууулт олны дунд байсан ч тэрбээр “Хүүгээ оффшор бүсэд данстай байсныг мэдээгүй” гэх тайлбар өгөөд дахиж энэ талаар ам нээгээгүй хэрэг явдал ийн намжсан.

Оффшор гэдэг нь off-shore буюу “эргээс гадна” гэсэн утгатай англи үг юмсанж.Тодруулбал, засгийн газруудын зохицуулалтаас хол санхүүгийн бүс  юм.  Оффшор данс нь эзэн нь тухайн улс орон, бүсэд амьдардаггүй ч компани байгуулж бизнес эрхлэхийг хэлдэг. Оффшор бизнес бол хууль бус үйлдэл биш бөгөөд аль ч улсад хэн ч байгуулж болдог аж.

Энэ бүс бол  бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн оновчтой сонголт харин  төрийн албан хаагчдын хувьд энэ эрсдэл авчрах алхам. Төрийн албан хаагчид татвараар цалинжиж, татвар төлөгчдөд үйлчлэх хүрээндээ энэ бол ёс зүйгүй үйлдэл болж таарч байна.Гэвч манайд одоохондоо оффшор бүсд данстай хэн нэгэн хариуцлага тооцох механизм алга.Хууль эрх зүйн орчин ч байхгүй.

УИХ, ЗГХЭГД С.Баярцогт 2013 онд нэг сая ам.доллараа  Швейцарын дансанд хадгалуулаад “мартсан” байсан. Энэ тухай мэдээлэл тухайн үед олон нийтэд хүрч, монголчуудад С.Баярцогт оффшорыг танилцуулав. Гэсэн ч тухайн үед С.Баярцогтын дансанд байршуулсан мөнгөнөөс илүү дансаа нээлгэхдээ өөрийгөө Хятадын Монгол хэмээн бичсэнд олон нийт ихээхэн эгдүүцэн хүлээн авсан. Тухайн үед С.Баярцогтод энэ  үйлдлийнх төлөө ямар нэг  зохих ёсны ял шийтгэлийг хүлээлгээгүй. Энэ мэт оффшор дансны асуудалд холбогдсон томоохон улс төрчид хариуцлага хүлээхгүй өнгөрсөөр байна.

Уг нь эдийн засаг хүнд хэцүү байгаа энэ үед улс төрчдийн татваргүй бүсэд нуусан эдгээр мөнгөний урсгалыг дотооддоо татах нь хамгийн оновчтой алхам гэдгийг учир мэдэх хүмүүс хэлсээр байгаа. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж, тэдэнд үйлчлэх ёстой төрийн албан хаагч, төрийн түшээд татваргүй бүсэд их хэмжээний мөнгө нуух нь зүй ёсонд нийцэхгүй л болов уу. Иймээс ч гадны хууль хэрэгждэг улсууд оффшор дансны асуудалд холбогдсон улс төрчдөдөө хариуцлага тооцсон байлгүй. Харин манайх толгойг нь илсээр байх уу.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Hun 2017-01-21 17:05:30
    Нам ярисан халтар пиздануудаа Монгол улс чинь Үгүй боллоо !
  • Elbegee pizdaa 2016-09-22 16:40:36
    Elbegee shudraga baildaa novshoo chi
  • ????????? 2016-09-21 01:25:53
    Бат-Үүлийн тэр тэнэг хүүгийн данс нь хоосон юм билээ. Гэтэл М.Энхболд, Бадамжунай, Сү.Батболд, Ч.Улаан, Женко г.м. лухгаруудыг бичих ч үгүй, шалгах ч үгүй юм!!
  • доржоо 2016-09-20 11:58:48
    МАНАН буюу хоёр том нам засаг төрийг атгаж байгаа цагт хэзээ ч энэ данс эзэмшигчид хариуцлагад тооцогдохгүй ээ. хууль нь өөрөө тэднийх.
  • Сансар Чацагаа. Баасаа 2016-09-20 09:54:50
    Тэнэг ЧАцагаа Офшор Дэлхийн хогжилтэй бух ороод Эдийн засагт Хоронго оруулдаг зах Зээлийн зов хэлбэр.... Ямарч Мэдлэг Боловсролгуй ядуу гуйлгачин сэтгуулчид ух
    • Юм уншиж ойлгочоод хариу бичихэд яанаа. 2016-09-21 01:27:28
      Офшорт бүртгэлтэй төрийн том албан хаагчдын тухай ярьж байна чи юм ойлгочоод хүнийг янз бүрээр дуудаач хө. Бизнес эрхлэгчдийн хувьд байж болох л хувилбар.
  • оффшор ч гэх шиг 2016-09-20 07:28:46
    оффшорынхоо учрыг эхлээд олчих л доо. нээг их хууль дүрэм ярьсан улсууд. зарим нь өлгөж аваад попдохын.
  • Зочин 2016-09-20 06:54:20
    Татвараас зайлсхийж, мөнгөө нуусан байхад үйлчлэх хууль байхгүй гэж худлаа яриад байх юм даа, шууд л буудчихаач бусад нь айгаад мөнгөө аваад л эргээд ирнэ
  • Иргэн 2016-09-20 05:49:47
    Захиалгатай юм уу. Монголд орох татвараас зугтсан бна. Татварыг нөхөж аваад орлогийг хураах хэрэгтэй.
  •  2016-09-20 04:52:06
    Захиалгатай бичлэг юм уу? МАН-ын офшоорчидыг яагаад дурдахгүй нуугаад байна?
  • иргэн 2016-09-20 03:17:17
    хүнд муу юм хийж муу санж явдаг улсууд хэзээ нэгэн цагт үйл лайгаа эдэлдэг бздэ магадгүй тэр лай нь үр хүүхдэд нь ч тусах юм билүү лав сайнл юм болохгүй
  • Зориг 2016-09-20 03:07:34
    МАН-ын хэдэн нөхдүүд энэ обшартай гэгдэх нөхдүүдийг шалгууллаад гэм буруутайг тогтоолгочих чадвар байхгүй гөлөгнөөд л байх юм. гэсгээх хэрэгтэй
  • Зочин 2016-09-20 02:57:53
    Адгийн шаарууд УИХ, Засгийн газарт ордог юм биш үү, би ингэж боддог болчихлоо, ялангуяа залуучууд нь өнөө хэдэн муу хөгшчүүлээс ч илүү шаарууд юм биш үү
  • zochin 2016-09-20 02:09:29
    yadaj uls ornoo avrah setgel bhguim bhda MGL-doo oruulj ireed zeeleesei
  • ХА ХА 2016-09-20 01:32:41
    ОДОО ТООЦОХООСОО ӨНГӨРСӨӨН