Ерөнхийлөгч Нью-Йорк хотод очжээ
Бүгд Найрамдах Куба Улсад албан ёсны айлчлал хийснийхээ дараа  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцохоор өнөөдөр АНУ-ын Нью-Йорк хотноо хүрэлцэн ирлээ.

Тэрбээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл болон бусад салбар хуралдаан, арга хэмжээнүүдэд оролцох юм. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зохион байгуулах “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг хүчин төгөлдөр болгохыг уриалсан өндөр түвшний тусгай арга хэмжээнд оролцож, батламж жуух гардуулна.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Филадельфи хотод зочлон АНУ-ын Пенсилвани муж, Филадельфи хотын удирдлагуудтай уулзан, Пенсилванийн их сургуульд лекц уншиж, тус сургуулийн хэвлэлд ярилцлага өгөхөөр төлөвлөөд байна.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Элбэгдорж Ренчиногийн сүнс 2016-09-21 01:56:55
    Монголд хэн жаргалтай вэ Шүүх Прокурорыг Цагдааг атгаж бүх өөрийн намын өрсөлдөгчөө намнаж өрөөлийн намд зүтгэж яваа нэгэн аялагч л жаргатай байх юм даа
  • Тайван 2016-09-20 14:41:35
    Эх орноо ядахнаа төрийн хямралаас гаргачихаад дэмий тэнэж чалчаасай. Хэн ,юу сурах гэж энэнийг сонсох бол ! арай ч дээ Эх орон минь ийм ч болох гэж. ...
  • zochin 2016-09-20 03:21:05
    Ерөнхийлөгчөөс буусны дараа хийх ажлаа Пангемүн, Обама нараас гуйх гэж явсым бишүү
  • Элбэгдорж 2016-09-20 01:45:22
    Улс нь хямраад байхад зардлаа хэмнэе. Тансаглалаа больвол яасын. Эргэн тойрондоо байгаа харуул хамгаалалт, хүмүүсээ хал. Энгийн иргэдийнхээ дунд орж амьдар.
  • иргэн 2016-09-20 00:51:21
    Энэ нүдний булай юу хийгээд л мөнгө үрээд тэнэдэг хог вэ