Монголын хөрсөнд ч хортой ногоо ургаж байна уу

Хамгийн аюулгүй хүнс, экологийн цэвэр бүтээгдэхүүн Монголд л байгаа гэж бид цээжээ дэлдэх дуртай. Тийм ээ, манайд экологийн цэвэр хүнс бий. Бид “жаргалтай мал”-ын мах идэж байгаа. Химийн бодистой тэжээл идээгүй, бэлчээртээ дураараа бэлчиж, өвсний соргог, усны цэнгэгийг ууж байгаа малын мах идэж байгаа бид экологийн цэвэр хүнс хэрэглэж байна гэж хэлэхгүй яах юм. Тийм малынхаа цагаан идээг идэж, айраг, цагааг нь ууж байгаа юм чинь цэвэр гэж цээжээ дэлдэхгүй яадаг юм бэ. Монголын газар шороо ч гэсэн элдэв химийн бордоонд хордчихоогүй, атар онгоноороо байгаа. Ийм хөрс шороонд ургасан үр тариа, хүнсний ногоо ч гэсэн экологийн дэвэр бүтээгдэхүүн. Тийм үр тариагаар хийсэн гурил, гурилан бүтээгдэхүүн ч гэсэн сайхан л байж таарна. Бид ингэж л өөрсдийгөө хөөргөж ирсэн. Өмнөд хөршөөс нэг хэсэг хүнсний ногоо зөөдөг байсан.

Харин том талбайд тарьж байгаа ногоогоо химийн бордоогоор бордоод, томсгох бодис хийгээд л ургуулдаг. Хурдан, том ургуулаад, шуудайгаар нь бөөндөөд л зарна шүү дээ” хэмээн ярьсан байгаа юм

 
 
Харин сүүлийн жилүүдэд хүнсний аюулгүй баидал ярьж, цаашлаад газар тариалангийн салбараа сайтар дэмжсэнээр гаднаас төмс, хүнсний ногоо зөөх нь багассан. Хэтрүүлж ярьвал өмнөд хөршөөсөө ширхэг төмс ч оруулж ирэхгүй байгаа. Дархан, Сэлэнгэ, Төв аймагт толгойтой болгон төмс, хүнсний ногоо тарьж байна. Цаашлаад говийн аймгууд, баруун, зүүн хязгаарт ч ногоо тарьж байгаа. Энэ яах аргагүй сайн хэрэг.
 
Гэвч сайнаа дагаад саар нь ч бас гараад байна. Учир юу гэвээс, Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн нутагт их хэмжээгээр төмс, хүнсний ногоо тариалж байгаа иргэд өөрсдөө хүнсний аюулгүй байддаа “алж” байна. Ингээд бичихээр яг таг мэдэж байгаа юм шиг хандлаа, биднийг гүжирдлээ, гүтгэлээ л гэх байх.
 
Тэгвэл ганц хоёрхон жишээ татъя. Аав минь ногоо тарьдаг, тариаланч хүн. Өвөрхангай аймагт гэдгийг тодотгоё. Тариалангийн салбарт хутгалдаж яваа болохоор энд тэндхийн ногоочидтой байнга уулзалдана. Гэтэл саяхан Дархан-Уул аймгийн Орхон суманд ногоо тарьдаг нэг залуутай уулзаж л дээ. Өнөөх нь “Ах минь, энүүхэндээ гэж хэлэхэд, манай суманд бүх айл ногоо тарьдаг. Өөрсдөө идэх ногоогоо хашаандаа тарина. Харин том талбайд тарьж байгаа ногоогоо химийн бордоогоор бордоод, томсгох бодис хийгээд л ургуулдаг. Хурдан, том ургуулаад, шуудайгаар нь бөөндөөд л зарна шүү дээ” хэмээн ярьсан байгаа юм.
 
Дахиад нэг жишээ байна. Манай нэг төрөл Төв аймгийн Цээл сум буюу Залуучуудын сангийн аж ахуйд амьдардаг юм. Бас бага сага ногоо тарина аа. Гэтэл идэх хүнсний ногоогоо Өвөрхангайгаас авна гэж ярьж байна. Тэр хавиар нь дүүрэн ногоо тарьж байгаа хүн байхад аймаг алгасаж идэх хүнсний ногоогоо авч байгаагийн учрыг асуухад “Манай энд өөрсдөө идэх ногоо байхгүй ээ” гэж билээ. Бас л ногоогоо эрт бөгөөд томхон ургуулаад, хот руу шуудай шуудайгаар нь бөөнддөг юм гэсэн. Тэнд килограммаар нь зарна гэсэн ойлголт байхгүй. Шуудай төмс 10, шуудай байдаа 5000 төгрөг гээд л зарчихдаг.
 
Халуун зунаар шахуу, наймдугаар сарын эхээр л шинэ ургацын ногоо гээд гараад ирдэг. Гэтэл яг наймдугаар сарын эхээр төмс, хүнсний ногоо том том ургаж гүйцэх бил үү. Яах вэ, эрт ургацын сорт гэж байгаа. Гэхдээ л наймдугаар cap гарахтай зэрэгцээд л том том ургаад байдаг нь бас юу л бол. Үүний ард нөгөө л хурдан, том ургуулдаг химийн бодисны нөлөө байгаа юм.
 
Зөвхөн төмс, хүнсний ногоо ч гэлтгүй тарвас, жимсийг ч манайхан химийн бодисоор бордож, хурдан болгож, ургуулаад байна гэж хардахгүй бол болохгүй нь. Ховд аймаг руу томилолтоор явсан юм. Тэр энэ гээд яахав, нэг жишээ л татах гээд байна. Нам засгийн томчуудтай л сэтгуүлчид явдаг шүү дээ. Гэтэл Ховдын захиргааныхан тарвас авчрахаар явахдаа “Өөрсдийнхөө иддэгээс авчрах юм уу” гэж асууж байсан гэдэг юм. Харин дарга нар нь “Сайд, дарга нар ирж байгаа юм чинь өөрсдийнхөө иддэгээс л авчирсан нь дээр” гэж хариулж. Энэ жишээ юу өгүүлэв. Бас л тарвасаа ургуулахдаа хоёр ангилдаг байх нь байна. Зах зээлд гаргаж зардаг тарвасаа болохоор химийн бодисоор бордож ургуулдаг. Өөрсдийн идэхээ болохоор бордоогүй ургуулдаг гэсэн үг болж таарах гээд байгаа юм.
 
Бид Өмнөд хөршөөс хамаг л хортой хүнсний бүтээгдэхүүн орж ирж байна. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдлаа. Ядаж л идэж уухаа өөрсдөө үйлдвэрлэдэг больё гээд л байдаг. Гэтэл яг начир дээрээ өөрсдөө хүнсний аюулгүй байддаа үгүй хийгээд байгаа юм биш үү. Мэдээж төмс, хүнсний ногооны нийлүүлэлт зах зээлд ихсээд, айлууд хашаандаа хэрэгцээнийхээ ногоог тариад байхаар үнэ унаж л таараа. Статистикийн газраас өнгөрсөн жилийн энэ үетэй харьцуулахад хүнсний ногооны үнэ 20 хувь унасан гэсэн тоо хэлээд байгаа. Тоон мэдээллээс үзвэл 2015 оны наймдугаар сард төмс 1400 орчим төгрөгийн үнэтэй байж.
 
Харин энэ жилийн наймдугаар сард 1000 төгрөг л байлаа. Одоо бол бүр 500 төгрөг рүү ороод ирчихсэн. Гэтэл 2-3 жилийн өмнө монгол төмс ямар үнэтэй байлаа даа. Ингээд бодохоор жил ирэх тусам төмс, хүнсний ногооны үнэ буурч байна. Гэтэл тариаланчид үнийн уналтын энэ “шуурга” дундаас ашиг олох гэж зүтгэж, сүүлдээ экологийн цэвэр бүтээгдэхүүнийг хордуулж эхэллээ. Хурдан хугацаанд, томхон ургуулаад, шуудай шуудайгаар нь хямд зарж, ашиг олох л арга хайж байна. Энэ чинь л хүнсний аюулгүй байдалд нөлөөлж байна шүү дээ. Цаашлаад ногоогоо бордсон бордоо, химийн бодис нь хүний биед яаж нөлөөлөхийг хэн мэдлээ.

Монголын мэдээ
Н.Болд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-09-24 20:33:17
    Монгол хүнд хувиа хичээхээс бусдыг бодох сэтгэл байхгүй дээ.хэдэн төгрөгний төлөө дэргэдээ байгаа нөхрөө алахаас ч буцахгүй. Түгжил шиг.
    • Зочин 2016-09-24 20:38:47
      Мэргэжлийн хяналтынхан хахууль авалгүй шиг нийтийн төлөө ажлаа хиймээр байна. Бидний татварийн мөнгөөр цалинжиж байгаагаа бүү март.
  • Gazar gazar l ene met medee tenej yabaa  2016-09-22 09:16:07
    Muu bna syy?Himiin bordoogoor bordson nogoo idej baigaa ni?Daanch setgelgyi baigaagiin hargai daa!!!!uuntei ers temzeh heregteiu!!!
  • цахиур төмөр 2016-09-21 05:25:24
    одоо химийн бордоогоор бордсон хүнсний ногоог худалдахыг / шинжилгээний дүнг гаргаж / хоирлон био бордоог дэлгэрүүлвэл цэвэр хүнсний ногоо хэрэглэнэ
  • bugd hortoi 2016-09-21 03:03:05
    buh nogoonudig bordoj tarij bgash de ta nar meddeggui yumu, nogoo tarih chine tiim amar zuil bish. zerleg tuune, siirulne, usalna, hor tsatsna bainga tordono. ...
  • Шаамараас 2016-09-21 02:48:18
    Талбай дээр ажиллах хун олддоггуйгээс зэрлэгийн хор, банк зээл 3сард егеед 9сард эргуулж авна, чэйнжуудэд бух ашиг очихоор техник авах хуримтлал бий болкушд
  • Darkhanaas 2016-09-21 01:14:57
    Орон нутгийн лабораторийн хүчин чадлыг сайжруулах, боловсон хүчнийг сургах хэрэгтэй байна. Ганцхан нийслэлд пестицидийн үлдэгдлийн шинжилгээ хийж байна
  • Мэрэгжлийн хяналтын гөзөрт хариуцлага то 2016-09-20 10:18:02
    Энэ зарагдаж байгаа бүх хүнсний бүтээгдхүүнүүд шинжилгээ байдөггүй юм уу,
  • Өө хөөрхий 2016-09-20 08:59:01
    Ингээд л эх орондоо итгэлтэй амьдрах утга алдагдаж байгаа юм даа. Ногоо нь химийн бордоотой, мах нь цацраг идэвх, мөнгөн усны бохирдолтой, гурил ч асуудалтай......
  • Зочин 2016-09-20 08:03:55
    монголчуудыг хэн ч тоож хордуулахгүй, яагаад гэвэл мөнгөний гарз, манайхан өөрсдөө өөрсдийгөө хордуулчихна даа, муу юмандаа сайн хүмүүс олон байна
  • bold 2016-09-20 04:38:07
    manai hurs emzeg vrjil shim muutai sh de. belcheeriin daats muu mal aj ahuidaa OK shde. ECO blaa gd undur vne hvrehgvi sh de.
  • иргэн 2016-09-20 03:55:26
    Хүнсний ногоог шинжлээд химийн бордоогоор бордсон эсэхийг нь ялгадаг болмоор бна Мэргэжлийн Хяналтынхан ажилламаар байна шүү Сайн үйлс хийвэл сайн үр дэлгэрнэ....
  • иргэн 2016-09-20 03:08:50
    дээр үед их сайхн жимс ногоо иддэг байжээ хоол хийхэд шөл нь ботигоориодл амт үнэр ч гэж ванлий тэгэхэд одооний ногоо цэхийсэн амтгүй усан шөл хүмүүсэ бтгий ав
  • dwdw 2016-09-20 02:03:12
    unen shuu manaixan mugiin xamgiin turuund surch mongo xiine shuu
  • irgen 2016-09-20 01:43:29
    Odoo ta nar haraarai luuvan gesen chin neeh tom tom amt baihgui, zarim ni dotroo zusenguut dotroo huuguud. Beleg erhten shig helbertei. Amtgui.
  • Шадав 2016-09-20 01:35:59
    өөрснөө ногоогоо тарих л хамгийн найдвартай арга байна пязду
  • hh 2016-09-20 01:17:41
    энэ асуудлыг сөхөж тавьсанд баярлалаа. энэ бол нэлээд тулгамдсан асуудал болоод байгаа нь тодорхой. мэргэжлийн хяналт холбогдох албад ажлаа хийхээс эхэлнэ дээ....
  • Зайл зайл 2016-09-20 01:12:25
    Монгол хүмүүс өөрсдөө ийм лалрын хувиа хичээсэн, өөрсдөө болж байвал бусад нь үхсэн ч яахав гэсэн бодолтой болцон юм чинь сайн зүйл мөрөөдөөд хэрэггүй.
  • unen bna 2016-09-20 01:08:30
    bas nuguu pestid biluu uy bilee shavjnaas hamgaaldag horiig hetruulen ih hemjeegeer hiideg gej bsan daa
  • Үнэн хаана байна 2016-09-20 00:48:00
    Ийм юм болж байхад засаг төр яагаад анхаарахгүй байнаа. Үүнийгээ тэдэнд хүргээчээ. Бидэнд хэлээд нэмэргүй. Айл бүгд өөрсдөө ногоогоо тария гэхээр нөгөө авилга
  • Батаа 2016-09-20 00:47:10
    Эндээ тулж ард түмнээ хуурч байгаа бол хилээ нээ чөлөөтөй болго эд нарыг дампууруула
  • zochin 2016-09-20 00:42:04
    Энэ маш зөв зүйл хөнджээ. Бөөн хор байгаа. Монгол зан заншил хаачихваа
  • Нүгэл 2016-09-20 00:39:13
    Хэрэв тийм бол маш том нүгэл хийж байна даа. Энэ мэргэжлийн хяналтынхан сохорсон байх аа. Дарга нь хэн билээ Энэ том гүзээтэй нөхөр юу хийгээд байнаа