Тендерийг авлигаар авч байгааг баталлаа
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Монголын бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдлыг танджээ. “Сант марал” сан хамтран АНУ-ын Азийн сангаас хэрэгжиж байгаа “ Монгол Улсад засаглал ил тод байдлыг дэмжих төсөл”-ийн хүрээнд явуулсан энэ судалгаанд 300 гаруй компани хамрагдсан байна.


ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭГЧИД БИЗНЕСИЙН ОРЧНЫГ ЧАМЛАВ

Бизнес эрхлэлтийн орчин дэх авлигыг 2012 оноос хойш дөрөв дэх удаагаа тандаж байгаа аж. Энэ удаагийн судалгаа дан бизнес эрхлэгчдийг хамарснаараа онцлог болжээ. Уг судалгаанд хамрагдсан худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, барилга, уул уурхайн салбарын бизнесмэнүүд бүгд авилгад өртсөн тухайгаа мэдээлжээ. Үүнээс барилга, уул уурхайн салбарын бизнес эрхлэгчид илүү авилгад өртсөнөө онцолсон байна. 2012 онд хийсэн энэ судалгаагаар бизнесийн орчинд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн бизнесмэнүүдийн хувь 27.2 байсан бол энэ онд 14 хувь болж буурчээ. Үүнд ихэвчлэн жижиг, дунд бизнес эрхэлж байгаа хүмүүс хамрагдсан аж. Мөн жижиг, дунд үйлдвэрлэгчид бизнесээ өргөжүүлэхээр хамтрагч, хөрөнгө оруулагч хайсан ч дорвитой алхамд хүрэхгүй байгааг судалгаагаар дамжуулжээ. 2012 онд бичил бизнес эрхлэгчдийн 42 хувь нь хөрөнгө оруулалтын орчин сайжирч байна гэж хариулж байсан бол энэ онд ердөө 20 хувь нь хөрөнгө оруулалтын орчинд ам сайтай байгаа аж.


БИЗНЕСМЭНҮҮДИЙН БЭРХШЭЭЛ ТАТВАР, ЛИЦЕНЗ, ЗЭЭЛ ...

Бизнес эрхлэлтийн орчин дэх авлигын судалгаанд оролцогчдын 52 хувь нь бизнес хийхэд чөдөр болж байгаа зүйлээр татварыг нэрлэсэн бол 27 хувь нь лиценз олголт болон сунгалтыг, 27 хувь нь банкны зээлийг онцолжээ. Банкнаас зээл авахад бэрхшээл тулгарч байгааг хоёр жилийн өмнө бизнесмэнүүд онцолж байсан бол энэ үзэгдэл өнөөдөр ч гэсэн хэвээр байгааг судалгаанд хамрагдсан бизнесмэнүүд хэлжээ. Харин бизнесийг боомилж буй төрийн байгууллагуудыг татварын газар тэргүүлж, гааль, мэргэжлийн хяналтын байгууллага, орон нутгийн захиргаа удаалсан байна. Бизнес, үйлдвэрлэлийн ажилд тушаа болж байгаа эдгээр шалтгаанд тухайн компани ажлын цагийнхаа 50-иас дээш хувийг, хөрөнгө мөнгөнийхөө 20-30 хувийг зарцуулж байгааг дуулгажээ. Тухайлбал, тусгай зөвшөөрөл шинээр авах, сунгах талаар албаны хүний хариултыг авахын тулд ажлын цагийн 25-50 хувийг зарцуулдаг байна.


ТЕНДЕРТ ЯЛАХЫН ТУЛД АВЛИГА ӨГЧЭЭ

Бизнесмэнүүд, үйлдвэрлэгчид төрийн худалдан авах ажиллагаа, тендерийн гэрээ байгуулах явцад авлигатай байнга, түгээмэл тааралддагаа судалгаанд тэмдэглэжээ. Төрийн байгууллага дахь авлига шууд нөлөөлж байгааг компанийн удирдлагууд онцолсон байна. Тэдний 43 хувь нь төрийн албанд авлига маш их байна гэж хариулжээ. Бизнесийн салбар дахь авилга ялангуяа тендерт ялахын тулд авлига өгч байгаа байдал арилахгүй байгааг судалгаанд хамрагдсан бизнесмэнүүдийн дийлэнх нь онцолсон байна. Мөн тэд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа авлигын эсрэг ажлууд дорвитой үр дүнд хүрэхгүй байна. Засгийн авлигатай тэмцэж байгаа арга бизнес дэх авлигыг цэвэрлэж чадахгүй гэж дүгнэжээ. Компанийн удирдлагууд бизнес дэх авлигагүй бол орлого 50-70 хувиар өснө гэж тооцоолжээ.

Э.ӨНӨР
ЗУУНЫ МЭДЭЭ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • davaa 2014-08-13 16:01:36
    тендерийн хууль биш авилгалын хууль шүү дээ. Хуулиар хамгаалагдаж , авилага авах аргаа башир аргаа шигэтэгэсэн авилга өгөхөөс өөр ямар ч гарцгүй нөхцөл байдлыг суулгаж чадсан, шудрага үндэсний үйлдвэрлэгчдийг мөхөл рүү түлхэсэн зөвхөн нам дамжсан олга
    103.26.193.19
    Мэдэгдсэн Хариулах
  • Baatar 2014-07-10 03:58:56
    тенерийн хуулийн анх авилга авах зорилгоор гаргасан байх.Нэг яамны 4 жилийн тендер \"борлуулсан\" хүнийг ч ИХ ХУРАЛДАА сонгодог ард түмэн шүү дээ манай ард түмэн.
    124.158.91.45
    Мэдэгдсэн Хариулах
  • ddddddddddddd 2014-07-08 15:50:08
    ene heden muuhai hujaa garaltai nohduudiin muu bashir arga shuu deeeeee
    103.26.193.2
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-07-08 12:34:40
    Муу хулгайчууд арай дэндэж байна. Зүгээр явж байхад л найз нөхдөөр тендер баараггүй авч өгнө гээд л өдөр шөнөгүй утасдуулж мөнгөө авчихаад одоо хүртэл амалснаа биелүүлж чадахгүй мөн ч их новширч байна да. Найзаа л бодож байна тэрнээс муу новшнуудыг мууг
    103.26.193.8
    Мэдэгдсэн Хариулах
  • 1234 2014-07-08 05:37:17
    Avilga avsan khumuusiig tegeed il tod zarlaach ee ??? Zarlahgui bol HUDLAA gej l oilgogdoj bn
    203.194.114.182
    Мэдэгдсэн Хариулах
  • box 2014-07-08 04:38:18
    er ni tender arai l bish bolchixood bgaa tendert oroltsoxoor abilga ogson kompani yalaxgui bol daxin tender zarladag jishig togtchixson bgaa shuu
    202.170.81.170
    Мэдэгдсэн Хариулах
  • бизнесмен 2014-07-08 02:31:26
    Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудыг элдвээр дарамталж, худал үнэн хууль, дүрэм, журам ярьж ажлыг нь бүтээхгүй удаах, тэр далимаараа хувь нэхэх, авилга авах шэхэх, өгөхгүй бол улам хорсож элдвээр муулах, саад хийх явдал Яам, Агентлагийн түвшинд зөндөө
    169.132.18.1
    Мэдэгдсэн Хариулах
    • SHagdar 2014-07-08 08:06:58
      Гадны хуулийг үг үсэггүй хуулж авсан бүр авахдаа маш хэрэгтэй зүйлсийг нь орхигдуулснаас энэ тендерийн завхрал одоо болтол явсаар байна. Бидний хуулийг нь хуулсан оронд бол Тендер будлиантуулсан, үүргээ биелүүлээгүй компаний бизнесийн үйл ажиллагаа бүрхэг
      202.131.242.251
      Мэдэгдсэн Хариулах