Дахин төлөвлөлтийн улмаас хохирсон иргэд мэдээлэл хийнэ
09:00 цагт: Гадаад харилцааны яамны байранд “Монгол, Хоккайдогийн бизнес форум” болно.

10:00 цагт: НМХГ-ын хурлын танхимд он гарснаар импортоор орж ирсэн, шаардлага хангаагүй устгасан бараа бүтээгдэхүүний талаар мэдээлэл хийнэ.

10:00 цагт: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 10 давхрын хурлын танхимд Дэлхийн сонсголгүй иргэдийн эрхийн өдрийг тохиолдуулан Монголын сонсголгүй иргэдийн холбоо болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд хэлэлцүүлэг хийнэ.

11:00 цагт: “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын шатрын холбоо, Монгол туургатан шатрын холбоо хамтран “Их нүүдэл 2016” олон улсын тэмцээн зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт: МН мэдээллийн төвд "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн" улмаас хохирсон иргэд олон нийтэд хандаж мэдээлэл хийнэ.

14:00 цагт: Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн, Канад Улсын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр 2016 оны УИХ-ын cонгуулиар нэр дэвшиж, кампанит ажлаа өрнүүлж буй эмэгтэйчүүдийн талаар “Тэгш боломж” баримтат кино бүтээсэн бөгөөд уг киноны нээлтийн үйл ажиллагаа Туушин зочид буудлын 5 давхарт хэвлэл мэдээллийн байгууллагад нээлттэй болно.

Батлан Хамгаалах Их Сургуулийн түүхт 95 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаа билээ. Ойн хүрээнд:

12:00 цагт: Гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт
15:00 цагт: БХИС төгссөн болон ажиллаж байсан төрийн түшээд, бизнесменүүдийн уулзалт, тугандаа хүндэтгэл үзүүлэх ажиллагаатай.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-09-20 05:25:12
    хүний сайхан газрыг авчаад тэр муу байр нэртэй оо шиг юмаа ядахдаа хэл амгүй өгчиж сураач үе үеийн дарга сайдууд санаатай юмнуудаа