Эрх баригчид аа, хацар гоо охид харгислалын золиос болсоор байна
Шинэ долоо хоногийн эхлэл “Жирэмсэн бүсгүй нөхөртөө зодуулж нас барлаа” гэх цочир мэдээгээр эхэллээ. Хуулийн байгууллагаас “ Есдүгээр сарын 8-нд тус гэр бүлд маргаан гарч, нөхөр нь эхнэртээ гар хүрсэн. Үүнээс үүдэн эхнэр нь гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. Гэвч эмнэлэгт хэвтэж байх хугацаандаа буюу есдүгээр сарын 10-ны шөнө дундын үед орноосоо хүчтэй унасан. Одоогоор талийгаачид шүүх эмнэлгийнхэн задлан шинжилгээ хийж байгаа. Тиймээс зодуулснаас болж нас барсан уу, хүчтэй унаснаас болж нас барсан уу гэдгийг хэлэхэд эрт байна” гэсэн мэдээлэл өгч.  Дүгнэлт өгч, шүүх эрх нь хуулийнханд байгаа ч гэхдээ хуулийн орчин муу байгаагаас өнөөдрийн энэ үйл явц, харамсалтай түүх болон үргэлжилсаар байна.

Эрх баригчдын зүгээс хууль хэрэгжих бэлтгэл хангагдаагүй гэсэн шалтгаанаар “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг буцаан татсан. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” тухай асуудлыг хуульчлаад 12 дэх жилдээ үйлчилж байна. Захиргааны хэргийн тухай хуульд “Танхайрах” гэсэн хэсэг байдаг. Тодруулбал,Захиргааны хэргийн тухай хуульд “Танхайрах” гэсэн хэсгээр жилд 70 мянга орчим зөрчил шийдэгддэг. Үүний зарим нь гэр бүлийн хүрээнд гарсан зөрчил байдаг. Ийм зөрчил гаргасан хүнийг эрүүлжүүлээд, баривчлаад л явж ирсэн. Гэтэл эрүүлжүүлэхээс гарч ирээд дарамт үргэлжилдэг. Одоогийн тогтолцоогоор Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар биш, Захиргааны хариуцлагын тухай хуулиар бид энэ үзэгдлийг шийдэж байгаа аж.

Сүүлийн 10 жилд 23 мянгаас 26 мянган гэмт хэрэг гарч, үүнээс өсөхгүй, тогтвортой байгаа мэт харагдаж байгаа. Гэтэл захиргааны зөрчил гэдэг нэр томъёоны ард гэр бүлийн хүчирхийлэл нуугдаж ирсэн байх. Гэр бүлийн хүчирхийлэл даамжраад хүний амь нас хохирсон хойно л сая мэддэг. Монгол Улсад жилд дунджаар 300 орчим хүн бусдын гарт амиа алддаг гэсэн баримт бий. Үүнээс жилд дунджаар 20 орчим хүн гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа алддаг байна.

Гэсэн ч Засгийн газраас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг буцаан татлаа. Нэгэнт батлагдсан хуулиудыг дахин өөрчлөн боловсруулж, батлах нэрийдлээр энэ хуулийг буцаасан.  

Уг нь бол холбогдох албаныхан энэ хуулийг энэ сарын 1-ээс хэрэгжих бүрэн боломжтой гэж үзэж байсан. Холбогдох мэргэжилтнүүдэд зориулсан гарын авлага бэлтгэж, сургагч багш бэлтгэх сургалтуудыг зохион байгуулж, дүрэм журмыг боловсруулах төслүүд хэрэгжээд явж байсан тухай хууль татах мөчид тайлбар хийж байв.

Зөвхөн сүүлийн таван жилд 95, сард дунджаар хоёр хүн гэр бүлийн хүчирхийллийн золиос болж амь насаа алдсан байна. Тэдний талаас илүү хувь нь эрхээ хамгаалуулахаар хуулийн байгууллагад хандан шийдвэрийг хүлээж байх хугацаандаа амь насаа алдсан аж. Үнэндээ хүчирхийлэлд өртөгчдөд хуулийн хамгаалалт хамгаас чухал байна, эрх баригчдаа...

Хайрлан хүндэтгэх хацар гоо охид, бүсгүйчүүд эмгэнэлтэйгээр бусдын гарт өртөж, амь насаа алдах явдал газар авлаа. Сэтгэл сэрдхийлгэм үйл явдал шил шилээ даран гарсаар байна. Тэднийг хамгаалах төр, хууль хэрэгтэй байна.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tesla 2016-09-21 11:48:20
    ene bol amerik evropoiin gajiguudaas bolj bgaa shuu
  • ИРГЭН 2016-09-21 09:06:36
    БОЛЬЁ ОО
  • zochin  2016-09-20 03:31:18
    emegteichuud daruulgagui bolson shde. eregtei xunii omnoos xeruul xiij yanz buriin awir gargadag bolood udaj bgaa biz de.
    • zaila 2016-09-20 06:47:31
      ene erguu nowshiin bodloor bol daruulgagui baisniihaa toloo uheh ystoi ym bnaldaa ee chaawaasdaa ugaasaa mongoliin erchuud gej adgiin shawhruunaaas dorshde
    • Zochin 2016-09-20 03:54:23
      umnuus ni yum yrilaa geed ami nasiig ni hunuuj boldiimuu, erchuud daruulagtaidaa hoer garaaraa hanilsan hania hunuuj bgaa hereg uu, oi gutaj baina
  • зочин 2016-09-20 02:44:05
    Энэ өгүүллийг эрэгтэй хүн бичиж, доор сэтгэгдэл бичиж байгаа бас эхнэртээ ГАР ХҮРДЭГ ба түүнийгээ ЭРХ гэж үзэж хамгаалдаг эрчүүд байна. Алуурчид шүү
  • зочин гийчин 2016-09-20 01:43:25
    Хэлмэгдээд, хүчирхийлэлд автаад байгаа улсууд чинь өөрсдөө болохгүй байгаа байхгүй юу даа, энэ асуудлыг нэг их хууль мууль гээд байх юм байхгүй.
  • Zochin 2016-09-20 00:45:34
    Yariad bh yum yasan ch garch boldoggui huuli we.ail burt hamgiin baga ni 1 arhichin hichirhiilegch bn
  • Bolor 2016-09-20 00:22:33
    Hudlaa surjigneed bai ..tsoonhiig olonhid hamruulaad