Паралимпийн тамирчид пүрэв гарагт эх орондоо ирнэ
Бразилийн Рио де Жанейро хотноо болсон Зуны XV паралимпийн наадамд оролцсон тамирчин, дасгалжуулагчид энэ сарын 22-ны 24.00 цагт эх орондоо ирэхээр болжээ.

Паралимпийн олимпт оролцсон жүдоч Б.Ууганхүү пауэрлифтингийн төрлөөр анх удаа оролцсон Э.Содномпилжээ нар хүрэл медаль хүртэж, паралимпийн медальтан болсон. Мөн байт харвааны холимог багт “Бээжин 2008” паралимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав, хоёр дахь наадамдаа оролцсон Б.Оюун-Эрдэнэ нар 40 орноос чансаагаараа шилдэг 16-д багтаж, Герман, Польшийн багийг хожин IV байр эзлэв. Паралимпийн наадмын хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлт, зээрэнцэг шидэлтээр анх удаа оролцсон Г.Цогтгэрэл бөөрөнцөгөөр V байр эзлэхдээ Азийн рекордыг хоёр удаа шинэчлэн тогтоолоо. 
 

Риогийн наадамд амжилттай оролцсон Монгол Улсын баг 160 орноос 75 байрт жагссан амжилтыг үзүүлсэн юм.

Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.