Багш, сурагчдыг гар утас ашиглахыг хориглолоо

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн үеэр багш, сурагчдыг гар утас ашиглахыг хориглосон тушаал Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд гаргажээ. Уг тушаал ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих юм байна. Одоогийн байдлаар төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулиудад албан тоот хүргүүлээд байгаа гэдгийг тус яамны хэвлэлийн ажилтан хэллээ.
 
Өмнө нь, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-аас үүнтэй ижил тогтоол гаргаж дүүргийнхээ хэмжээнд ЕБС-ын сурагчдыг ухаалаг утас хэрэглэхийг хориглож байсан билээ.
 
Мөн хотын дарга Су.Батболд ч саяхан сургуулийн орчинд ухаалаг утасны хэрэглээг хэрхэн зохицуулах тухай олон нийтийн саналыг твиттерээр дамжуулан авсан юм. Бага насны хүүхэд гэлтгүй бүх хүний эрүүл мэндэд гар утас, компьютер хортойгоор нөлөөлж буйг сүүлийн үеийн шинжлэх ухааны судалгаанууд тодорхой харуулж буй. Тухайлбал судалгаагаар ухаалаг утас нь хүүхдийн сурлага, анхаарлаа төвлөрүүлэх чадварт муугаар нөлөөлж, дүнг эрс муутгаж, буйг хөгжилтэй орнууд аль хэдий нь тогтоосон.
 
Гэхдээ гар утас хориглох болсон шалтгаан нь зөвхөн хүүхдийн сурлага хүмүүжил төдийгүй эрүүл мэндтэй нь ч холбоотой гэдгийг албаныхан онцолж байна. Ухаалаг утас, компьютер, таблетын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр нүдний дижитал ачаалал хэмээх орчин үеийн хүмүүст ихээхэн тусч буй шинэ өвчний тохиолдол нэмэгдэж байгаа аж.

Монголын мэдээ

           
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2016-09-20 13:38:49
    ЗӨВ Багш сурагчидаар зогсохгүй ажлын үеэр УИХ-н гишүүд ч утсаа унтрааж байх хэрэгтэй Хууль болвсруулж улс орныг удирдаж байгаа хүмүүс үлгэр жишээч байх хэрэгтэй...
  • d 2016-09-20 12:04:54
    SURAGCHID UTASGUI BAIJ BOLNO BAGSH NAR YAGAAD UTAS BARIJ BOLOHGUI GEJ
    • иргэн  2016-09-20 13:41:19
      Хүүхдийн боловсролд анхаарч байгаа багш хичээлийн 45 минутад утсаар яриад л зогсож байвал сайхан байна уу Завсарлага болон хичээлгүй үедээ утсаар ярьж болно
  • нгр 2016-09-20 10:36:04
    олон нийтийн саналыг твиттерээр дамжуулан авсан гэнэ үү. Нийгмийн төлөөлөх үү уран цэцэн донгодогчдыг төлөөлөх үү 1111 утсаа сайн ажиллуул
  • ЗӨВ 2016-09-20 10:20:51
    ЗӨВ ,ЗӨВХӨН ДУУДЛАГА АВДАГ УТАС Л БАЙХАД БОЛНО,
  • Mash zuw 2016-09-20 07:29:51
    Bidnii haraanaas gadna buh bie zahilgaan soronzon dolgion dotor amidrah ni mash olon uvchinuudiig uusgej bna geed olon orond iim shiidwer gargaj bgaa. Mash Zuw...
  • janjin 2016-09-20 06:13:05
    ZUV shyy dee xyyxed xolboo barij bolxoor engiin utas zuvshuurux xeregtei. uxaalag utsiig byr xorix, xicheeliin tsagaar untraadag bx xeregtei.
  • berkh 2016-09-20 05:41:40
    zuv zuv
  • zuw 2016-09-20 04:33:54
    ZUW SHVV, ODOO SAIN XEREGJVVLEX XEREGTEI,bas deer n baga nasnii hvvhded vnetei utas ugch bolohgvi,deeremchdiin zolios bolox wii
  • !!! 2016-09-20 02:04:57
    Ingeed baiwal MAN nii ner hund deeshilne shuu MANiihan !!!
  • Зөв 2016-09-20 00:26:43
    Болж байна. Шуурхай, зоригтойхон хийгээд л өгвөл ард түмэн дэмжээд л явна шүү
  • Tumurbaatar 2016-09-19 23:56:59
    Маш зөв шийдвэр байна.