БНСУ-ын Мокпу хотод Монголын соёлын төвийг байгуулна
Өнөөдөр нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа БНСУ-ын Мокпу хотын орлогч захирагч И Ингум болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Мокпу хотод манай улсын соёлын төвийг байгуулах болон нийслэл Улаанбаатар болон Мокпу хотуудын соёл, эрүүл мэнд, эдийн засаг, аялал жуулчлалын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Мокпу хотын орлогч захирагч И Ингум “Энэ удаагийн уулзалтаар дамжуулан цаашдаа илүү өргөн хүрээгээр зөвхөн спорт соёл урлагаас гадна олон талын үйл ажиллагаагаар хамтран ажиллах боломж нээгдэж байна гэж харж байна. Манай хот нь өнө эртний түүхтэй бөгөөд Солонгос улсын аялал жуулчлалын гол хотуудын нэг юм. Тиймээс Улаанбаатар болон манай Мокпу хотуудын хоорондын найрамдалт, нөхөрсөг харилцаа илүү батжин бэхжинэ гэдэгт итгэлтэй байна. Мөн Монгол оюутан, сурагчид манай хотод очиж илүү их сайн сурна гэдэгт итгэлтэй байна. Хэдийгээр бидний уулзалт богино хугацаатай байгаа боловч цаашдаа илүү өргөн хүрээгээр хамтран ажиллаж байх болно гэдгийг хэлэхийг хүсч байна.” гэлээ.

Засаг даргын орлогч Ш.Анхмаа Мокпу хотод Монголын соёлын төвийг байгуулах гэж байгаа явдалд талархал илэрхийлж, Улаанбаатар хот Мокпу хоттой аялал жуулчлал, эрүүл мэнд, соёл, эдийн засгийн чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхдээ баяртай  байгаагаа илэрхийллээ. Уулзалтын дараагаар талууд цаашид хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.