Нийслэлд  7006 мандатын төлөө 15209 хүн өрсөлдөнө
Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль ирэх аравдугаар сарын 19-нд болно. Сонгуулийн ерөнхий хорооноос гар­гасан сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах хуваарийн дагуу аймаг, дүүргийн сонгуулийн хороод нэр дэвшигчдээ бүртгэж дууссан байна.

Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 330 гаруй сум 1792 тойрогт хуваагдсан бөгөөд нийт 7006 мандатын төлөө 15209 хүн өрсөлдөхөөр бүрт­гүүлжээ. Өөрөөр хэлбэл, 15209 нэр дэвшигчийн 7006 нь сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдох юм. Хамгийн олон сумтай аймгууд болох Төв аймагт 1107, Хөвсгөл аймаг 1100 хүн 500 гаруй мандатын төлөө өрсөлдөх юм байна.

 Сонгуулийн хороод нэр дэвшигчдийн үнэмлэхийг санал хураалт явуулах өдрөөс 22 хоногийн өмнө буюу энэ сарын 29-ний дотор олгож дуусах ажээ. Нэр дэвшигчид сурталчилгаагаа аравдугаар сарын 1-нээс эхлүүлнэ. 
 
П.АНИР
Оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2016-09-20 06:47:43
    Urdah ajilaa hiiged l uavsan n hojino.Sum jalganii Songuuli hend heregtei um!!Toriin alban haagchid n shudarga baival bolno.
    223.221.231.13
    Мэдэгдсэн Хариулах
  • Батаа 2016-09-19 09:10:12
    Их хуралд МАН-д саналаа өгсөн доод шатанд мөн л МАН-д саналаа өгсөн нь ард түмэнд хөжнө 4 жилийн дараа дүнгээ тавих боломж бүрдэнэ
    112.72.12.5
    Мэдэгдсэн Хариулах