Нийт амаржсан эхийн 5.5 хувийг 20 хүртэлх насны эхчүүд эзэлж байна гэв
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар”-ын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Тэд 5000 орчим оюутныг хамруулан “Оюутны хооллолт, БЗДХ,ХДХВ/ДОХ-аас сэргийлье, Жирэмсний хяналт”  сэдвээр өдөрлөг зохион байгуулж  сэдвээр мэдээлэл түгээх юм байна. Мэдээллийн үеэр Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс дээрх үйл ажиллагаатай холбогдуулан 2015 оны эрүүл мэндийн зарим үзүүлэлтээс танилцууллаа.

Тодруулбал,

-2015-2016 оны хичээлийн жилд 181 их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд нийт 205.301 оюутан суралцаж байна. Суралцагчдын 46 хувийг эрэгтэй, 54 хувийг эмэгтэйчүүд эзэлж буй.
 
-2015 онд нийт 80.434 эх амаржсаны 5.5 хувийг 20 хүртэлх насны эхчүүд эзэлж байна

-Үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдийн 5.1 хувийг 20-иос доош,  70 хувийг 20-34 насныхан эзлэж байна.

-Өмнөх оныхтой харьцуулахад 20-иос дооших насны эмэгтэйчүүдийн үр хөндөлт хийлгэсэн түвшин 1.5 хувиар буурсан байна

-Бэлгийн замаар дамжих халдвараар өвчлөгсдийн 43.4 хувь нь 15-24 насны залуус байна.
 
П.АНИР
Оллоо.мн
   
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.