Оросын эрх баригч нам үнэмлэхүй олонхи боллоо
ОХУ Крымын хойгийн зарим хэсгийг өөртөө нэгтгэснээс хойшхи анхны төрийн думын сонгуульд эрх баригч нам үнэмлэхүй олонх болжээ. Сонгуулийн санал хураалт  албан ёсоор дууссаны дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, эрх баригч “Нэгдсэн Орос” намын дарга Дмитрий Медведев нар ялалтаа зарлаж, “Бид үнэмлэхүй олонхийн суудал авлаа” хэмээжээ.

Сонгогчид ирэх таван жилд хууль тогтоох Төрийн думын 450 гишүүнийг сонгох бөгөөд тэдний 225-ыг шууд үлдсэнийг нь намын жагсаалтаар сонгох юм. Сонгуульд нийт 14 нам өрсөлдөж байгаагаас хоёр нь Кремлийг эсэргүүцэгч нам аж. Эдгээр нам нь 136 тойрогт өрсөлдөж байгаа бөгөөд Оросын алслагдмал мужууд болон гадаадад байгаа иргэдийн саналыг эрт хураан авсан байгаа аж.  

Санал тооллогын явц эдүгээ 70 хувьтай үргэлжилж байгаа бол Нэгдсэн Орос нам 54.13 хувийн саналаар тэргүүлж байна. 

Монголын мэдээ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-09-20 09:07:37
    Сонгуул албан есоор дуусч олонхын суудал авсанаа ззарласан атал сонгуул явагдаж байгаач юм шиг.
    110.5.248.243
    Мэдэгдсэн Хариулах