“Улаан чөтгөр”-үүд гурав дараалан ялагдал хүлээлээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Английн премьер лигийн тавдугаар тойргийн тоглолтууд болж өндөрлөлөө. Өчигдөр орой Английн алдарт “Манчестер Юнайтед” клуб “Уотфорд”-ын талбайд зочилж, 3:1-ээр хожигдлоо. Дөрөвдүгээр тойрогт Манчестер хотын дербид хожигдсон “Улаан чөтгөрүүд” ийнхүү хоёр дараалан хожигдол амслаа.

Эхний гурван тойрогт ялалт байгуулсан Юнайтедынхан сүүлийн хоёр тойрогт зургаан оноо алдсанаар хүснэгтийн долоодугаар байрт бичигдэж байна. 

Дашрамд дуулгахад Улаан чөтгөрүүд өнгөрсөн долоо хоногт 2016-2017 оны Европа лигийн эхний тойрогтоо Голландын “Фейноорд”-ын талбайд зочилж, 1:0-ээр хожигдсон юм. Ингэснээр алдарт Манчестер Юнайтед шинэ улирал эхэлснээс хойш гурав дараалсан ялагдлыг хүлээгээд байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.