Махны үнэ буурчээ
Өнгөрсөн долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 4935 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6295 төгрөгийн үнэтэй байлаа. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.2 хувиар буюу 75 төгрөг, үхрийн цул мах 1.0 хувиар буюу 80 төгрөгөөр буурчээ. Мөн үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6000 төгрөг, харин “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөг байна.

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 4.1 хувиар буюу 210 төгрөгөөр, хонины цул махны үнэ 2.3 хувиар буюу 145 төгрөгөөр тус тус буурчээ. Өнгөрсөн долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 4700 төгрөгөөр худалдаалагдлаа.
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • medeelel 2016-09-19 07:17:04
    urjigdar har horin zahaas honinii guluuz mah 1kg -g ni 3800 tuguruguur hudaldaj avsan shuu.