Хүүхдийн мөнгийг энэ сарын сүүлээр олгоно
Хүүхдийн мөнгөний санхүүжилтийг 2016 оны төсвийн тодотголд суусан бөгөөд энэ сарын сүүлээс олгож эхлэх юм байна.Тодруулбал  Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын Яамны нийгмийн халамж хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Алтантуга хэлэхдээ “Хүүхдийн мөнгийг энэ сарын сүүлээр олгоно. Тэгэхээр аваагүй байсан 7, 8 дугаар сарын мөнгийг мөн нөхөж тооцож олгоно гэсэн үг. Есдүгээр сард хүүхдийн мөнгө олгож эхлэхээр 7, 8, 9 гэсэн гурван сарын мөнгө хамт орно” гэлээ.

Хүүхдийн мөнгө хөтөлбөрт 2016 оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр улсын хэмжээнд 1,021,000 мянган хүүхэд хамрагдаж сар бүр 20,000 мянган төгрөг аваад байсан юм. Харин эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан зургаадугаар сараас хойш олгоогүй байгаа. Улмаар төсөвт тодотгол хийж ялгавартайгаар хүүхдийн мөнгийг олгохоор болсон.

Энэ дагуу амьжиргааны түвшингээр нь 1-20 хүртэл ангилалд хамруулж, 1-10 дугаар бүлэгт багтсан хүүхдүүдэд мөнгийг сар бүр олгохоор болсон. Харин 10-20 дугаар бүлэгт багтсан хүүхдүүдийн мөнгийг 2019 оноос эдийн засаг сайжирхаар бөөнд нь олгох юм байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Xxxx 2016-09-20 05:36:22
    Amjirgaani tuwshingin uzuuleltee yaj togtooj bgan be dahij togtoogoochee ali ertni sudalgaa chin uur baon shtei 2016 oni bdlaar shinchilj bgad alagchilj ugwul ...
  • zochin 2016-09-19 15:03:36
    ali bulegt orsnoo yaj medehiin be
  • IRGEN  2016-09-19 14:20:34
    7.8 sariin mungiig buh huuhduuded uguh ymu .
  • иргэн 2016-09-19 07:27:45
    хүүхдийн мөнгө эдийн засгийн хүндрэлээс биш АН-ынхны хариуцлаггүй, төсөвт тусгайгүйгээс болсон гээ биз дээ.Одоо бурууг нь МАН-руу чихээд зугатаад байгаа юм.
  • Зочин 2016-09-19 04:26:26
    Банкны хадагламжийн хүүг хэн өгөх вэ.
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах