Өнгө үзэмжгүй самбаруудыг сэргээн засварлана
Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж талбайд байрлаж буй гадна зар сурталчилгааны байгууламжийн өнгө үзэмж, аюулгүй байдалд Хотын Ерөнхий менежерийн тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг шалгалт хийж байна.

Шалгалтын хүрээнд нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд байгаа гадна зар сурталчилгааны байгууламжийн тоог нарийвчлан гаргаж өнгө үзэмжгүй самбаруудыг сэргээн засварлуулах юм. Зөвшөөрөлгүй сурталчилгааны самбар байрлуулсан аж ахуйн нэгжид дүүргийнхээ  Засаг даргын тамгын газартай ашиглалтын гэрээ байгуулах шаардлага тавина.  Шаардлагыг биелүүлээгүй бол сурталчилгааны самбарыг албадан буулгаж, нийтийн эзэмшлийн гудамж, талбайг чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна.

Тиймээс аж ахуйн нэгж, байгууллага, иргэд өөрийн сурталчилгаагаа гэрээгүй самбарт байрлуулахгүй байхыг зөвлөж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.