Зуслангийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсоолоо
Нийслэлийн Тээврийн газраас зуны улирал болж зуслан чиглэлийн зорчих урсгал нэмэгдсэнтэй холбогдуулан ЗҮ:1 Гүнт-Жигжид-Тэнгис кино театр, ЗҮ:2 Гоодой-Тэнгис кинотеатр, ЗҮ:3 Баянбулаг-Тэнгис кинотеатр чиглэлийн үйлчилгээг зургадугаар сараас эхлүүлсэн.

Хүйтний улирлал эхэлж зуслан чиглэлийн зорчигч урсгал буурсантай холбоотойгоор дээрх чиглэлүүдийг есдүгээр сарын 19-ны өдрөөс зогсоохоор болжээ.

Харин хойд чиглэлд байнгын үйлчилгээ үзүүлдэг ХО:2 “Шаргаторьт-Дүнжингарав худалдааны төв”, ХО:1 “Бага баян-Санзай-7 буудал-Тэнгис кино театр” чиглэлийн үйлчилгээ хэвийн үргэлжилнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.