Ерөнхий сайд аа, эдийн засгаа аврах төлөвлөгөөгөө хэзээ танилцуулах вэ
Ерөнхий сайд өнгөрсөн өдрүүдэд орон нутагт ажиллав.  Тариан талбай орж, тууз хайчлаад завгүй өдрүүдэд үдсэн тухай мэдээллийг Засгийн газрын сайтаас харж болно. Гэвч Ерөнхий сайдад ийм өдрүүдэд үдэх цаг хайран баймаар. Тэрбээр Ерөнхий сайдын тамгаа гардан авангуутаа эдийн засгийн хямралын эсрэг тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ хэмээн ам гарсан. Дараа нь УИХ-ын ээлжит бус чуулган завсарлангуут энэ эдийн засгийн хямралаас гарах төлөвлөгөөгөө танилцуулна гэсэн. Гэвч өнөөдрийг хүртэл хонгилын үзүүрт гэрэл асаахаар ямар нэгэн төлөвлөгөөг Ерөнхий сайд танилцуулаагүй байна.

Төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр Засгийн газрын зардлаа танах зорилгоор санал болгосон төрийн өндөр дээд албан тушаалтнуудын цалинг бууруулах, оюутны 70 мянган төгрөгийн тэтгэлгийг зогсоох, төрийн албан хаагчдын тэтгэвэртээ гарахад авдаг тэтгэлгийн хэмжээг бууруулах заалтууд оруулж ирсэн чуулганы танхимд шил дараалан унасан. Мэдээж ард түмэн аль хэдийн бүсээ чангалаад эхэлсэн энэ үед цалин хасч, татвар нэмбэл ихээхэн дарамт болох нь ойлгомжтой. Харин түүний оронд эрх баригчид өөрсдөөсөө хэмнэлтийг эхлүүлэх хэрэгтэй гэдгийг ч олон нийт хэлж байв. Тухайлбал, албан тушаалтнуудын шатахуун, утасны хэрэглээ зэрэг зардлыг бууруулах саналыг ч гаргаад байна. Түүнчлэн дэд сайдын орон тоог ч байхгүй болгохыг олон нийт шаардсан ч  тусыг эс олов.  Засгийн газраас оруулж ирсэн эдийн засгийг аврах төлөвлөгөө ийнхүү шүүмжлэл дагуулж, унасан юм. Эцэст  нь УИХ-аас 2016 оны төсвийн тодотголыг батлахдаа алдагдлыг бууруулах бус өсгөсөн.
Энэ хугацаанд эдийн засгийн байдал улам хүндэрч, амь тарианд ч гол зогоохооргүй болж байна. Засгийн газрын зүгээс Олон улсын валютын сангаас тусламж авах хүсэлтээ нэлээд хэд хоногийн өмнө хүргүүлээд байгаа. Гэвч тус байгууллага өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байна.
Ерөнхий сайдын зүгээс ажлаа авсныхаа дараа үе үеийн Ерөнхий сайд, Сангийн сайдаар ажиллаж байсан хүмүүсийн санал хүсэлтийг сонссон. Ингээд Монгол Улс эдийн засгийн энэ хүнд байдлыг даван туулахын тулд Олон Улсын валютын сангаас тусламж авах хэрэгтэй гэдэг дээр санал нэгдсэн. Гэвч тус сан манайд хөтөлбөр хэрэгжүүлэх эсэх нь тодорхойгүй байна. Ерөнхий сайд ч хямралаас гарах ямар нэг төлөвлөгөө танилцуулсангүй.

Харин Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт үнэт цаас гаргах шийдвэр гаргасан. Үнэт цаасыг төсвийн алдагдлыг нөхөх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг босгох, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх гэсэн тодорхой зорилгоор гаргадаг. Засгийн газрын энэ удаад гаргах үнэт цаас нь төсвийн цоорхойг нөхөхөд чиглэнэ.
Засгийн газар 155 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үнэт цаас гаргана. Тодруулбал,  маргаашнаас эхлэн 12 долоо хоногийн хугацаатай 50 мянган ширхэг, 28 долоо хоногийн хугацаатай 100 мянган ширхэг, 52 долоо хоногийн хугацаатай 5000 ширхэг үнэт цаасыг тодорхой хугацаанд үе шаттайгаар гаргахаар боллоо.

Ерөнхий сайд юун түрүүн төсвийн алдагдлаа нөхөх арга замыг олж. Харин хямралаас гаргах ямар нэгэн төлөвлөгөөг танилцуулаагүй байна.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Гэрлээ 2016-09-20 01:44:07
    Юу ч чадахгүй л дэээ
  • bold 2016-09-19 10:58:55
    MANii Show saihan urnuj bnda. ehleed uls dampuursan gj olniig hyamraagaad tatvar nemne gj ailgaad ar dr ni tataj avlaa urshuuguud! Hulgaichiin arga gej............
  • Дэвшил 2016-09-19 06:08:48
    Өнгөрсөн 4 жилд төсөвт орж ирэх зээл, тусламжид анхаарал тавьж, эдийн засгийг сэргээх талаар бодитой ажлууд хийгээгүй. Энэ байдал дахин давтагдвал хэцүүднэ.
  • энхээ 2016-09-19 05:34:47
    Төрийн өндөр албан тушаалтны цалинг танах офшортны хөрөнгимйг хураах хууль бусаар баяжсан хүмүүсийн хөрөнгийг хураах илүү орон тоог хасах гэх мэтээр эхлэх ёсто ...
  • ккк 2016-09-19 04:10:24
    МАН чадахгүй л дээ. Хүний хийснийг баалж л чадна. МАН орилолдоод байсан. Одоо тэгээд улс эх орноо авраач. Хямралаас гаргаач. Харин битгий туйлдуулчихаарай.
  • зочин 2016-09-19 04:08:51
    тэр эдийн засаг яахав Боловсролын яам ЕБС-уудад ерөнхий эрдэмийн хичээлийг хасаж байна. Ажилаа буруу хийгээд байгаа яамандаа анхаарч арга хэмжээ авч өгнө үү.
  • Энэ бандиийн толгойд юу ч байхгүй ээ!!! 2016-09-19 01:55:04
    МАН-д эдийн засаг сэргээх бодитой төлөвлөсөн зүйл байхгүй л дээ. Яагаад гэвэл: мань хэд сонгуульд ингэж том ялна гэж огт төлөвлөөгүй байсан юм!!!
  • ОДОО ЯАНА ДАА 2016-09-19 01:27:11
    МАНЬ ХҮН Ч ЮУ ХИЙХЭЭ САЙН МЭДЭХГҮЙ Л БАЙГАА БОЛОЛТОЙ ХАРИН ЦААД ЭЗЭД НЬ НЭГ ЮМ ТАРЛАЖ БАЙГАА БАЙЛГҮЙ ДЭЭ