Даваа гараг бүр ингэж эхэлдэг бол ч...
Хэл ам, хэрүүл тэмцэл ихтэйхэн өрнөсөн УИХ-ын хаврын чуулган өндөрлөөд долоо хонож байна. Монголчууд ердөө л гурав унтаад сэрэхэд Тулгар төр байгуулагдсаны 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадамтайгаа учран золгоно. “Амьд явбал улсын наадам үзнэ” хэмээн бэлэгшээн хүлээдэг монголчууд айсуй баярын зөнд хөглөгдөж, баяраар гаргах хонь малын үнэ ханш ярьж, шинэ дээл хувцасаа базаацгааж байхад УИХ-ын эрхэм гишүүд, сайд дарга нар л нэг жаахан ажилтай мунгинацгааж байх шиг байна.

Өчигдөр өглөөгүүр төрийн ордон хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Өчигдөр улстөрд өрнөсөн гол үйл явдал нь 1990 оны ардчилсан хувьсгалын дараа Европын хөгжингүй орнуудаас анх удаа монголын нялх ард­чиллыг дэмжин эдийн за­саг, санхүүгийн тусламж үзүүлсээр ирсэн ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Франк Вальтер Штайнмайер Монгол Улсын Ерөнхийлөгчид ба­раалхсан явдал байв.

Уулзалтын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид эдийн засаг, байгаль хам­гаалал, байгаль орчинд ээлтэй эко технологи, сэргээгдэх эрчим хүч­ний салбарт түлхүү хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Франк Вальтер Штайнмайер тэмдэглэж байсан нь Евро бүсийг тэргүүлэгч ХБНГУ-ын зүгээс Монгол Улстай найрсаг харилцаагаа хойшид ч өргөжүүлэх хүсэлтэй байгаагийн нотолгоо гэж ойлгож болох юм.

Өчигдөр УИХ-ын Төрийн бай­гуулалтын болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороод өнгөрсөн чуулганы үеэр хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, сонгогчиддоо ямар ч гэсэн зүгээр суугаагүй гэдгээ зарлан тунхагласан юм. Ялангуяа Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухаан байнгын хорооны дарга Д.Батцогт өөрийн мэдээлэлд ихээхэн ач холбогдол өгч, “Бүх сэтгүүлчдийг хамруулна шүү” хэмээн ажлын албаныхандаа анхааруулсаар ажлаа тайлагнав.

Улстөрчид ийнхүү сонгогчдоосоо нэмэх үнэлгээ салгахаар бу­жигналдаж байх хойгуур төрийн ордны ёслол хүндэтгэлийн өргөөнд монгол бөхийн түүхэнд 25 жил тохиогоогүй түүхэн гэж хэлж болохуйц шагнал гардуулах ёслол болсон юм. УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж нарын өргөн барьсан “Улсын баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулиар Далай аварга цолыг халж А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарт Дархан аварга цол олгох Ерөнхийлөгчийн зарлиг гарч Монгол бөхийн түүхэнд нэг өдөр хоёр Дархан аварга төрөн гарсан нь өчигдрийн гол үйл явдал байлаа.

Эрхэм цолоо гардсаны дараа Дархан аварга А.Сүхбат “Дархан аварга цол хүртсэндээ баяртай байна. Би улсын баяр наадамдаа гурван удаа түрүүлж, ойн жилийн 10 даваатай наадамд түрүүлж дархан аварга цолны болзлыг 2004 онд хангасан байдаг. Энэ жил төр засаг, ард түмэн маань амжилтыг минь батлаж дархан аварга цол олгож байгаад туйлын их баяртай байна. Ард түмнийхээ дунд би жаргаж явна. Монгол бөхийн хөгжлийн төлөө хичээн зүтгэнэ ээ” гэсэн бол түүнээс гуравхан минутын дараа Дархан аварга цолоо гардсан Г.Өсөхбаяр аварга “Туйлын их баяртай байна.

Монголын ард түмний мянган жилийн түүхтэй үндэсний их өв, соёл болсон, монгол түмний бахархал болж байгаа монголын үндэсний бөхийн эрхэм дээд цолыг хүртсэндээ баяртай байна. Дархан аварга цол монгол бөх хүн болгоны мөрөөдөж байдаг эрхэм дээд цол. Улсын Их Хурлаар баяр наадмын хуульд өөрчлөлт оруулж, Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаснаар энэ цолыг хүртэж байна. Энэ сайхан цолоо нэр төртэй хамгаалж, ёс жудагтай барилдаж явах болно. Ард түмэндээ үнэхээр их баярлалаа” гэсэн юм.

Ийнхүү шинэ долоо хоногийн анхны өдөр төрийн ордон хөөр баяр, хурал цуглаан, хүлээн авалтын дунд бужигнаж өнгөрүүлэв. Гурав унтаад сэрэхэд наадмын өглөөний тэнгэр цэлийж байх болно. Өнөөдөр ер бусын өдөр юм. Монгол бөхийн түүхэнд 25 жилдээ тохиогоогүй Дархан аварга цолтон төрж, төрөх төрөхдөө гуравхан минутын зайтай хоёр Дархан аваргатай болж, Монгол түмний магнайг тэнийлгэв.

Долоо хоног бүрийн даваа гараг ингэж эхэлдэг бол ч...
Өглөөний сонин
Д.Энхтүвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • novsh 2014-07-08 04:08:19
    Suhbat ex hadam shigee hel am hiihee bodoh yum, ali ert avah baisan, ogoogui geh n holgui baih shiv dee. hamgiin ih hojij baigaa hun n baij yadaj hel amgui avch boldoggui yum baih daa.
    128.227.189.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Pkxny 2014-07-08 01:49:41
    Барилдаж ав. Дараа нь арслангууд тэгээд гарьд заанууд харцага начингууд бам та 2 шиг цол аваад байх уу.
    202.179.26.226
    Мэдэгдсэн Хариулах