“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд хүнсний ногооны үнэ хамгийн хямд байна
Хүнс хөдөө аж ахуйн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааг 11 дэх жилдээ зохион байгуулж байна.  “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн" уриатайгаар зохион байгуулж байгаа  “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ энэ сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ.Энэ удаагийн үзэсгэлэнд үндэсний 20 гаруй аж нэгж оролцож бүтээгдэхүүнээ танилцуулж байгаагаас гадна 14 аймгийн 13 сум, нийслэлийн таван дүүргээс нийт 300 орчим аж ахуйн нэгж, хоршоо, иргэд оролцож байна.



Тодруубал, Үндэсний манлай үйлдвэрлэгч “Мах импекс”, “Талх чихэр”, “Атар өргөө”, “Сүү”, “Батбайгаль” зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд 10 дэхь жилдээ оролцож байгаа бол Ховдын ааруул, тарвас,  Өмнөговийн ингэний сүүтэй зайрмаг,  Увсын чацаргана, Хөвсгөлийн цагаан загас, жимс зэрэг орон нутгийн “брэнд” бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ч  оролцож байна. “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн  худалдаа “Мишээл экспо” төвөөс гадна нийслэлийн  зургаан дүүргийн 43 байршилд 434 хүнсний ногоо борлуулах цэгийг хоёр сарын хугацаатайггаар өргөжүүлэн ажиллуулж байна.



Энд цэвэр аарцны ааруул чихэртэй, чихэргүйгээсээ болон үйлдвэрлэгдсэн орон нутгаасаа хамаараард кг нь 8000-15000 төгрөгөөр худалдаалагдаж байв. Харин тогооны өрөм 6000-8000 төгрөг, айраг литр нь 2500 төгрөгийн үнэтэй байлаа. Түүнчлэн зөгийн бал, утсан загас, махан бүтээгдэхүүн гэх мэтчилэн өнгөрсөн жилүүдэд “Намрын ногоон өдрүүд”-ээр худалдаалагдаж байсан дотооддоо үйлдвэрлэж буй бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн энд байгаа харагдав.

Ховд гэх мэтчилэн холын аймгуудаас ирсэн оролцогчид зам зардлын тал дээр аймгийн Засаг даргын Тамгын газраас туслалцаа үзүүлэхийг дээрх арга хэмжээний үеэр хүсч байлаа. Мөн ийм төрлийн томоохон үзэсгэлэн зохион байгуулахдаа аймгуудад хугацааг нь дэндүү давчуу зарлаж байгааг оролцогчид шүүмжилж байв.



Энд худалдаалагдаж буй төмс, манжин, лууван, байцаа зэрэг хүнсний ногоо кг нь 500-700 төгрөгийн үнэтэй байна. Харин сонгино кг нь 1200-1500 төгрөгийн үнэтэй байв.Түүнчлэн тус үзэсгэлэнд аньс, нэрс, чацаргана, мойл, хад, нохойн хошуу гэх мэтчилэн байгалийн зэрлэг жимснүүдийг борлуулж байлаа.



Сэлэнгэ аймгийн Шаамар сумаас оролцож буй иргэн ”Энэ жил бороо хур ихтэй байсан болохоор ургац сайн авсан. Би энэ үзэсгэлэн худалдаанд 2 тонн ногоотой ирсэн. Гэвч өнгөрсөн жилтэй харьцуулахад борлуулалт жаахан муу байна.

Харин БЗД-ийн иргэн Н.Оюунчимэг “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааг жил бүр ирж үзэж сонирхож, хүнсний ногоо жимс жимсгэнэ худалдан авдаг. Энэ жилийн хувьд хүнсний ногоо, жимс маш хямд үнэтэй өргөн сонголттой, зохион байгуулалт сайтай болж байна. Харин үзэсгэлэн худалдааг цөөхөн хоног зохион байгуулж байгаа нь иргэдэд тэр бүр хүрэхгүй байгаа болов уу” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Үзэсгэлэн худалдааг зорьж ирсэн хэд хэдэн хүн дээрх иргэнтэй санал нэгдэж буйгаа энэ үеэр хэлж байлаа. 










 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCHIN 2016-09-19 05:37:36
    mongold taridag ym bna lee. Ene bol unen. Harin tanig awsan yag unen hudalaag medehgui bna. Mongolchuudiin tarisan n n arai buduun shirhegtei ym bna lee.
  • Броколли  2016-09-19 04:35:23
    Манайхан броколли тарьж бна уу? саарал уутанд 5 кг-р савласан броколли эндээс авсан, шувуу био хаьвд өөрсдөө тарьсан гэсэн. худлаа юм шиг санагдаад.,.?!