Группийн мөнгөнд “шургалсан” намчирхал

2016 оны сонгуулийн дараа байгуулагдсан үнэмлэхүй ялагч МАН-ын Засгийн газар болж өгвөл хэмнэлт хийхийг хүссэн. Уг нь бол зөв бодлого. Бид хэмнэж болох бүхнээ хэмнэх л ёстой. Гэхдээ ард иргэд гэртээ идэж байгаа хоолныхоо ногоог цөөлж, хонины махаа ямааныхаар солих биш л дээ. Хүн гэртээ яаж хэмнэх нь өөрийн дур. Харин төрийн хэмжээнд өгч байгаа хавтгай халамж, зарж байгаа их мөнгөө л хасаж, танаж, хэмнэх ёстой юм.
 
Түүнийгээ эрх баригчид яг нарийн ойлгож чадахгүй байсан. Зарим гишүүд нь хэмнэлт гэхээр иргэд талхаа масло түрхэлгүй идэхийг хэлэх юм шиг ойлгоод, чуулганы танхимаас ард түмнээ загнаж ч байх шиг. Энэ мэтээр өрнөсөн хэмнэлт сүүлдээ эргэлт будалтаар л дууссан.
 
Гэвч ам нээснийх ганц нэг үр дүн гарч байгаа бололтой. Тухайлбал, хөдөө орон нутагт хавтгайрчихаад байсан группийн мөнгийг эмх цэгцэнд нь оруулж байгаа гэнэ. Ер нь бол хөдөөд группийн мөнгийг таньдаг эмчээрээ магадлагаа бичүүлээд авдаг байдал хэрээс хэтэрчихсэн байсан. Худал хэлсэн хүнд цөөн хүн амтай жижиг сумын бүх иргэд группийн мөнгө авдаг байлаа. Хараа нь жаахан муу бол сохорчихсон мэтээр бичиг бичүүлээд л групп авна. Хөл нь жаахан доголдог бол хугараад тасраад уначихсан, ажил хийх боломжгүй гэх мэтээр сүртэй магадлагаа таньдаг эмчээрээ бичүүлээд л төрөөс мөнгө “зулгаана”. Ингэж л халамжийг танил талаараа дамжуулж хавтгайруулж байлаа.
 
Харин МАН-ын Засгийн газар энэ бүхнийг эмх цэгцэнд нь оруулж байгаа гэнэ ээ. Маш зөв зүйтэй алхам. Харин энэ зөв ажилд нэг буруу жишиг тогтоод байна гэнэ ээ, цаана чинь. УИХ-ын гишүүд, сайд дарга нарт огт хүртээлгүй, дунд шатанд завхруулдаг заваан жишиг хаа сайгүй байгаа. Тэр дундаа суманд. Тэгвэл Засгийн газраас хавтгайрсан халамжийг халж байгаа энэ зөв бодлогыг суманд завааруулж, МАН-ын гишүүн бол эрүүл байсан ч группт оруулж байна гэнэ. Харин АН-ын хүн бол өрөөсөн хөлтэй байсан ч группийнх нь мөнгийг хасаад, намаар нь хувааж буй сурагтай. Ийм заваан
намчирхалаа болиулээч ээ, нөхдүүд ээ. Тэр дундаа дунд шатанд байгаа “хурган дарга” нарын хуудуутай, муйхар, тэнэглэл нь хэрээс хэтэрсэн үйлдлүүдийг хянадаг, цагддаг болмоор байна аа, гишүүд ээ. Төр засгийнхан нь хуралдаж хуралдаж, нэг шийдвэр гаргаад, зөв зүйтэй ажил хийх гэдэг.
 
Гэтэл дунд шатандаа очоод л намчирхал, танил тал, авлига хээл хахуулын “тор”-нд орооцолдож, гацчихаад байна, тэр ажил чинь. Ерөөс бүхий л ажил дунд шатанд очиж замхардаг, балардаг жишиг улс орныг “алж” байна. Манайхан болохоор хэдэн гипгүүд, сайд нартайгаа л үзээд байдаг. Гэтэл завсарт нь дунд шатны зувчуулаачид чинь төрийн ажлаар тоглож гүйцлээ.
 
Угаасаа манай улсад халамжийн хавтгайрлыг халах цаг болсон. Бүгд ядуу болох гэж оролдож, танил талаараа дамжуулж бичиг цуглуулаад, халамж авдаг. Төрөөс өгч байгаа мөнгөөр гэдсээ цатгачихаад, юу ч хийхгүй хэвтэж байдаг нөхдүүд хаа сайгүй болчихсон. Тэр дундаа суманд. Тиймээс л сум орон нутаг хөгжиж, жижиг, дунд үйлдвэрлэл урагшаа ахихгүй байна. Хаанаас, ямар халамж өгч байна, тэр болгоныг ямар нэг аргаар аваад сурчихсан баячууд хүртэл байгаа шүү дээ. Энэ бүхнийг зоригтойхон халах нь зөв. Харин тэр бодлоготоо намчирхал хутгачих юм бол тэгээд л сүйрч байна гэсэн үг. АН намынх бол үгээгүй ядуу, өрөөсөн хөлтэй ч байсан халамжийг нь хасаад. МАН намынх бол өнгөтэй өөдтэй, өвчин зовлонгүй ч байсан халамжлаад явчихвал төрийн бодлого хадуурчихаж байгаагаас ялгаа юун. Эрхэм сайдууд, бодлого гаргагчид шийдвэр гаргачихаад, дараа нь дунд шатанд юу болж байгааг нэг хяначихдаг тогтолцоотой болмоор юм даа.

Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-09-19 17:17:54
    Øвчтэй нь vзvvлдэггvй-группэд яаж ордогыг мэдэх ч vгvй-эм авах мøнгøгvй хvн хахуулдаж дийлэхгvй шдээ! Тиймээс эрvvл хvн гэж бараг олдохгvй дээ-байх ч vгvй б...
    150.129.141.109
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-09-19 07:40:02
    huduugiin malchid grupd oroh baisan ch mah suu uvuliin idesh zergiig daaj baij ordog shuu dee ech nar zaaval gar hardag uvchtei bsan ch uguhgui bol ordoggui
    103.26.194.40
    Мэдэгдсэн Хариулах
  • гомбо 2016-09-19 05:05:31
    ЯГ ТЭГЭЖ ГРУППЭД ОРУУЛЖ БАЙГААГ НЬ ПУНЦАГБОЛД ГУАЙ ТА БАРИМТТАЙ ТАВИАРАЙ. ЗОХИОЖ БИЧДЭГЭЭ БОЛИВОЛ ТААРНА ШҮҮ. ХААНА ХЭН ГЭГЧ ХЭДЭН ХҮНИЙГ ТУХАЙЛБАЛХЭН ХЭН ГЭГЧ
    202.9.40.253
    Мэдэгдсэн Хариулах
  • нараа 2016-09-19 02:51:52
    өгч байгаа мөнгө авч байгаа групптэй хүний хэрэглээ 2-ыг зүйрлэж хэлвэл элсэнд дуссан устай л адил байдаг даа.
    122.201.31.39
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-09-19 02:49:56
    Яг үнэн ийм байдал хавтгайрсан гол нь эмч нарт асуудал байгаа юм. Өвлийн идэш хонины мах бол наад заөхын ханш хөөрхий хөдөөнийхөн группээ сунгуулах гэж эмчдээ
    202.179.31.4
    Мэдэгдсэн Хариулах
  • Батаа 2016-09-19 01:52:54
    Энд анхаарах засмаар олон зүйл заалтууд бий үнэн худал яриад зүтгээд байвал өвчингүй хүн гэж хэн байнаа
    112.72.12.100
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-09-19 01:32:09
    Энэ завхарлаа болих хэрэгтэй. Хоёр хөлөндөө протезтой хүнийг эрүүл болсон гэж группыг хасах оролдлого хийж байна.Протез хийлгэн арай гэж явж байгаа хүнийг ингэж...
    202.179.27.144
    Мэдэгдсэн Хариулах