Монгол-Оросын бизнес уулзалт болно
МҮХАҮТ Алтайн хязгаар нутгийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран  энэ сарын 27-нд Улаанбаатар хотноо Монгол-Оросын бизнес уулзалтыг зохион байгуулна.

Уг уулзалтад Оросын талаас зүрх судасны эмнэлэг, уурын зуух, түүний тоног төхөөрөмжүүд, нефть, химийн бүтээгдэхүүн,  үр тариа, гурил болон хүнсний  салбарынхан оролцохоо мэдэгджээ. Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцож, бизнес түншийн харилцаа тогтоох юм байна. Эл арга хэмжээнд үйл ажиллагаагаа тэлэх сонирхолтой аж ахуйн нэгжүүд оролцох боломжтой хэмээн МҮХАҮТ-аас мэдэгдлээ.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.