Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэгт дэлбэрэлт болжээ
Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэгт бямба гарагийн орой болсон дэлбэрэлтэд 25 хүн өртсөн тухай орон нутгийн эх сурвалжууд мэдээллээ.

Мэдээлэлд дурдсанаар, 25 энгийн иргэн шархадсан боловч энэ нь тэдний амь насанд хүрэхээр аюултай шарх биш ажээ. Манхэттэн дүүргийн зургадугаар өргөн чөлөө болон 25 дугаар гудамжны уулзварт дэлбэрэлт болсон тухай дуудлага авсан даруйд хууль сахиулагчид тэр орчмын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байна. Дэлбэрэлт болсон нөхцөл байдал, шалтгааны талаар ямар нэгэн тодорхой мэдээлэл одоогоор алга.

Уг хэргийг Холбооны мөрдөх товчоо, Дотоодын аюулгүй байдлын агентлагийнхан мөрдөж эхэлжээ.

 

П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.