Гачуурт, Өлзийт хороолол, Рашаантыг дагуул хот маягын тосгон болгон хөгжүүлнэ
Нийслэлийн хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар хотын ерөнхий төлөвлөгөөг өнгөрсөн долоо хоногт танилцуулсан. Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөг 1954 онд 125 мянган хүнтэй байхаар, 1963 онд 250 мянган хүнтэй байхаар, 1971 онд 600 мянганхүнтэй байхаар 1984 онд 850 мянган хүнтэй байхаар хийж байжээ.

Энэ хүрээнд Гачуурт, Өлзийт хороолол, Био, Сонгино, Партизан Жаргалант, Рашаантыг дагуул хот маягын тосгон болгон хөгжүүлэхээр тусгасан байна. Тухайлбал  Гачуурт тосгоныг 1164 га нутаг дэвсгэртэй, 7000 хүн ам бүхий, амралт зугаалга, зуслан суурьшил, байгалийн аялал жуулчлал хөгжсөн тосгон болгохоор төлөвлөсөн байна. Харин Өлзийт хороог 923,1 га нутаг дэвсгэртэй, 5000 хүн амтай, жимс жимсгэнэ, хүнсний нарийн ногооны хүлэмжийн аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэл түлхүү хөгжүүлсэн, Улаанбаатар хотын дагуул хот маягийн тосгон болгон хөгжүүлнэ хэмээн тусгажээ.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • тэнэгтэх юм даа 2016-09-18 08:59:17
    энэ 3 чинь угаасаа л Улаанбаатар дагуул хот маягийн тосгон биз дээ ? тэнэгтэж өгөх юм даа, МАН-ын МАНгарууд , яана даа яана
  • Зочин 2016-09-18 05:56:56
    Хот, аймгийн төв, сумын төвийн ерөнхий төлөвлөгөө хийж байна гэж их мөнгө, цаас үрэх юм даа, сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гэж хаашаа харсан юм байдаг юм