”Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн үргэлжилж байна
“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа “Мишээл” экспо төвд үргэлжилж байна. “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн" уриатайгаар зохион байгуулж байгаа  “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ энэ сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Энэ удаагийн үзэсгэлэнд үндэсний 20 гаруй аж нэгж оролцож бүтээгдэхүүнээ танилцуулж байгаагаас гадна 14 аймгийн 13 сум, нийслэлийн 5 дүүргээс нийт 300 орчим аж ахуйн нэгж, хоршоо, иргэд оролцож байна.

Тодруубал, Үндэсний манлай үйлдвэрлэгч “Мах импекс”, “Талх чихэр”, “Атар өргөө”, “Сүү”, “Батбайгаль” зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд 10 дэхь жилдээ оролцож байгаа бол Ховдын ааруул, тарвас,  Өмнөговийн ингэний сүүтэй зайрмаг,  Увсын чацаргана, Хөвсгөлийн цагаан загас, жимс зэрэг орон нутгийн “брэнд” бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ч  оролцож байна. “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн  худалдаа “Мишээл экспо” төвөөс гадна нийслэлийн  6 дүүргийн 43 байршилд 434 хүнсний ногоо борлуулах цэгийг 2 сарын хугацаатайггаар өргөжүүлэн ажилуулж байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-09-17 12:36:50
    энэ гомо мөнхөө гэж ямар хүн байнаа монголийн интернэтээр од болж дууслаа янз нь жоохон хөвгүүдийг татаж чангаадаг хүн юм уу даа
    139.5.216.194
    Мэдэгдсэн Хариулах
  • Luuban luuban luuban????!!!!!!!!!!!!!!!! 2016-09-17 09:54:21
    Luuban yagaad tariagyi yum be?Hamgiin heregtei amin dem s dee!!!
    148.60.180.136
    Мэдэгдсэн Хариулах