Хуурамч дуудлага өгвөл 5000-20000 төгрөгөөр торгоно
агдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төв буюу 101, 105, 102, 103 гэсэн тусгай дугаарын утсанд иргэдээс хуурамч мэдээлэл ихээр ирэх болсон тул торгох арга хэмжээ авахаар болсон байна.

Энэ оны эхний найман сарын байдлаар 101, 105 тусгай дугаарын утсанд нийт 130 мянган гаруй иргэн хандсан байна. Үүний 71 хувь нь хуурамч буюу хүүхэд тоглосон дуудлага мэдээлэл байжээ. Мөн 102 дугаарын утсанд 1.4 сая мэдээлэл ирснээс 19 хувь нь хуурамч дуудлага мэдээлэл байсан аж. Харин 103 тусгай дугаарын утсанд 933 мянган дуудлага ирснээс 17 хувь нь тоглосон мэдээлэл иржээ.

Иймд цагдаагийн байгууллагаас хуурамч дуудлага ирүүлсэн эзнийг олж тогтоон, анхааруулга зөвлөмж өгч ажиллаж байна.  Улмаар дээрх дугаар руу гурваас олон удаа тоглож залгасан эсвэл шалтгаангүйгээр залгасан тохиолдолд Захиргааны харицлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсгийг үндэслэн 5000-20000 төгрөгөөр торгох, эсхүл 7-14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулахаар болжээ. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Sain torgij niigemshyyl maluudiig 2016-09-17 16:41:53
    medeelel 1,400,000 X 0.19 (xuuramch) x 12,500 tog (torguuli dundaj) = 3,325,000,000.00 . duudlaga 933000X0.17X12,500 = 1,982,625,000 tog bygd 5 terbum
    128.233.5.243
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-09-17 12:40:25
    энэ гомо мөнхөө гэж ямар хүн байнаа монголийн интернэтээр од болж дууслаа янз нь жоохон хөвгүүдийг татаж чангаадаг хүн юм уу даа
    139.5.216.194
    Мэдэгдсэн Хариулах
  • Батаа 2016-09-17 10:44:10
    Торгох нь зөвөө
    112.72.12.24
    Мэдэгдсэн Хариулах