НӨАТ-ын сугалааны азтангууд маргааш тодорно
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу иргэдэд сугалаа хэлбэрээр урамшуулал олгох 15 дахь удаагийн “Е Баримт” сугалааны азтан тодруулах ээлжит шууд нэвтрүүлэг энэ амралтын өдөр явагдана.

Энэ удаагийн тохиролд 8 дугаар сарын 1-31-ний өдрийг дуустал худалтан авалт хийсэн баримтыг хамруулна. Иргэд баримтаа өнөөдрийн 23.59 цагаас өмнө  ebarimt.mn системд бүртгүүлснээр сугалаанд оролцох эрхтэй болно.
 
Шууд нэвтрүүлэг энэ сарын 18 буюу ням гаригийн 19.30 цагт МҮОНТ-ээр явагдана.

НӨАТ-ын урамшууллын E-Barimt сугалааны 14 дэх тохирол 2016 оны наймдугаар сарын 21-ний өдөр болсон билээ. Уг тохирлоор нийт 6,838 азтан тодорч, 20,000 төгрөгийг 6,157, 100,000 төгрөгийг 594, 500,000 төгрөгийг 58 иргэн хожиж азтан болсон бол 4 сая төгрөгийн дөрвөн азтан тодорсон байна.  

Дашрамд дуулгахад, E-Barimt сугалаа нь 12 дахь тохирлоос эхлэн зөвхөн бүртгүүлсэн баримтанд тулгуурлан сугалаа явуулдаг болж, азтан болсноо мэдээгүй тохиолдолд 131313 тусгай дугаараас мессежээр  мэдэгддэг болжээ. Ингэснээр хонжвор хожсон иргэд мөнгө авах хүсэлтээ баталгаажуулан хонжвороо хурдан шуурхай авах нөхцөл бүрдэж байгаа юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • өөө балай балай 2016-09-18 01:05:42
    за хулхи хулгайч худалдагч нар л хожоод байх юм аа. бид хий л горидох юм даа. төр нь ингээд луйвардаад ыайхап даа
  • zochin 2016-09-17 12:38:03
    энэ гомо мөнхөө гэж ямар хүн байнаа монголийн интернэтээр од болж дууслаа янз нь жоохон хөвгүүдийг татаж чангаадаг хүн юм уу даа
  • иргэн 2016-09-17 08:30:54
    наад нэг залилангийн юма одоо боль до зөндөө мөнгө сугалаа нэрээр залиллаа олны хүртээлтэй юм хий наадхадчих бүртгүүлдэг хүмүүс нь хүртэл тусдаа бдаг гэсэн