Ю.Цэдэнбал агсны 100 жилийн ой тохиож байна
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын зөвлөлийн дарга асан, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна.Юмжаагийн Цэдэнбал агсны алдар гавьяаг мөнхжүүлж, түүний мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоол, Ой тэмдэглэх тухай Засгийн газрын 333 дугаар тогтоолын хүрээнд зохион байгуулах комисс байгуулагдаж, ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хөтөлбөр батлагдсан.

Ойн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд зарим арга хэмжээнүүд эхэлсэн. Тухайлбал, 9 дүгээр сарын 15-ны пүрэв гарагт Монголын үндэсний Төв музейд “Алдар гавьяаны замнал” үзэсгэлэн, Тусгаар тогтнолын ордонд Ц.Жамбалсүрэн “Монгол цэргийн нэрт зүтгэлтэн Маршал Ю.Цэдэнбал, Д.Төрбат “Маршалын нууц товчоон” номуудын нээлт болох бол баасан гарагт 15 цагаас Ю.Цэдэнбалын 100 жилийн ойд зориулсан Баярын хурал, хүндэтгэлийн концерт Соёлын төв өргөөнд боллоо.

Харин өнөөдөр 08:00 цагт Ю.Цэдэнбалын шарилд хүндэтгэл үзүүлсэн юм. Ингээд 11:40 цагт Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөнө. 12:30 цагт Сүхбаатарын талбайд Бүх нийтийн хүндэтгэлийн тоглолт, 14:00 цагт 100 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болох юм байна.

Ю.Цэдэнбалыг  Монголын нам, төрийг 44 жил тэргүүлэхдээ улс орноо хөгжүүлэх, ард түмний аж амьдралыг дээшлүүлэн соёлжуулах, улсын тусгаар тогтнол, батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэхээр олон ажил хийсэн гэж эрдэмтэн судлаачид үздэг. Тухайлбал, хөнгөн ба хүнсний үйлдвэрүүд байгуулан хөгжүүлсэн, их дээд, дунд сургуулийг байгуулан хөгжүүлсэн, 1950-иад онд монголчууд бүгд бичиг үсэгтэн болж ЮНЕСКО-гийн шагнал хүртсэн, 1940 онд 750 мянга байсан хүн ам 1980-аад оны дундуур 2 саяд хүрсэн, спорт болон соёл урлаг дэлхийн тавцанд танигдсан, Дархан, Чойбалсан, Эрдэнэт, Хөтөл, Багануур зэрэг аж үйлдвэрийн төвүүдийг бий болгосон, 1940 онд манай улсыг ганц л орон хүлээн зөвшөөрч байсан бол 1984 онд таван тивийн 94 улстай дипломат харилцаа тогтоож, олон улсын 60 гаруй байгууллагад гишүүнээр элссэн гэхчлэн түүний Монгол улсын төлөө хийсэн олон зүйлийг бид марталгүй санаж явах учиртай билээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • engo 2016-09-23 12:55:05
    MAXN-han uursduu l helmegdvvlsen . ted l tur batij hamag umig ni avsan buz dee. odoo elbegdorjid hamaagvi shvv
  • BUD 2016-09-20 14:00:54
    Urvagch zunug mal
  • зочин 2016-09-19 03:19:11
    Сайхан хүн байж дээ. Гавьяатай ч хүн байж. Түүх мартахгүй
  • ард түмэн 2016-09-18 13:28:46
    Монгол анхны төрт ёсыг үүсгэсэн ард түмний хувьд ямарч үеийн төрийн тэргүүнүүдээ хүндлэн шүтээнийхээ дэргэд зураг хөрөгийг тавьж цайны дээжээ өргөдөг
  • Muu  2016-09-18 11:11:29
    Ar-Mongoliin ASSR n tuluu yawsan urwagch
  • 9999 2016-09-18 07:38:02
    Mash zuvshuude ene hunii gaviya asar ikh tsol temdgiig ni huraasan nuhduud ichij amidar ulsiin tuluu huruugaach hudulguugui harin hulgai bol sain hiisende nobsh...
  • ЗОЧИН 2016-09-18 03:00:02
    Түүх түүхээрээ үлддэг. Бусдыг хараахаас өөрийг мэддэгггүй ТЭНЭГ хүмүүс хорвоод ямар их байдаг хэрэг вэ. Ядаж гараа хөдөлгөөч. Тэгээд өмхийгий нь яанаа
  • Батаа 2016-09-17 18:33:26
    Насан туршдын оросын боол нохой явсан Цэдэнбал нахуй ;)
  •  2016-09-17 12:30:46
    Ternii oi bolno uu, baina uu, mongolchuudad yamar hamaa baina.
  • 12 2016-09-17 04:22:52
    МАНгарууд 4 жил ийм юм ярих юмуу. Чингисийн талбайг Янжмаагийн нэрэмжит болгоно гэсэн үү