Монгол иргэдийг Өвөрмонголд урлагийн тоглолт хийхдээ зөвшөөрөл авахыг сануулжээ
Монгол Улсын иргэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны нутаг дэвсгэрт байрлах жуулчны бааз, ресторанд урлагийн тоглолт хийхдээ тус улсын хуулийн дагуу зохих зөвшөөрлийг авч, ажиллахыг сануулж байна.
 
БНХАУ-ын “Гадаадын иргэдийн хилээр орох гарахыг зохицуулах” тухай хуулийн 78 дугаар зүйлд “Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн нэг өдөр тутам 500 юанийн мөнгөн торгууль ногдуулах, 5-15 хоногоор саатуулах арга хэмжээ авах”, мөн 80 дугаар зүйлд “Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн гадаадын иргэнийг 5000-20000 юанийн мөнгөн торгууль ногдуулах, ноцтой гэж үзвэл 5-15 хоногоор саатуулах” гэж заасан байна. Энэ оны долоодугаар сард Монголын 15 оюутан, есдүгээр сард 11 оюутан тус тус зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэж, оршин суусан хэрэгт холбогдож, цалин хөлсөө авч чадалгүй хохирсон хэрэг гарсан.
 
Тиймээс манай улсыниргэд, ялангуяа урлагийн сургуулийн оюутнууд, зуны амралтаар болон бусад үед тоглолт хийхээр гадаад оронд явахдаа юуны өмнө гэрээ байгуулах, урлагийн толголт хийх зөвшөөрөл авах, хөдөлмөр болон оршин суух зөвшөөрлийг тухайн улсын холбогдох хуулийн дагуу авч байхыг зөвлөж байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-09-17 13:37:54
    Дуучин Дхагваа гэгч өвөрмонголд очин дуу дуулдагч бас хар тамхи байнга татдаг гэж тэндхийнхэн ярьж бсан.Нэг өдөр л хятадын мөглөнд орохуй дээ.
    202.9.41.113
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-09-17 05:48:10
    ӨвөрМонголоос зөвлөөд байна уу, Сансар чи зөвлөж байна уу хэн зөвлөөд байна
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-09-17 05:30:36
    Ард түмнээ тэмцэлд дуудаж чадахгүй манай урлагийнхан зүгээр тайван байгаа орныг үймүүлэх гэж шоронд оров.Лхагвасүрэн хар тамхинаасаа хятадын шоронд хатав даа
    202.9.41.9
    Мэдэгдсэн Хариулах