Японы “Ичиши” дэвжээний өсвөрийн тамирчид Монголд ирээд байна. Тэд Монголын өсвөрийн бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийж байгаа бөгөөд маргааш “Dreamers” нэртэй нөхөрсөг уулзалт тэмцээнд оролцох юм байна.
Өсвөрийн тамирчдын нөхөрсөг тэмцээн холимог багийн төрлөөр зохион байгуулагдах бөгөөд нэг баг эрэгтэй гурав, эмэгтэй таван тамирчны бүрэлдэхүүнтэй байх юм байна.
Дашрамд сонирхуулахад, Японы “Ичиши” дэвжээн нь Олимпийн гурван удаагийн аварга, “Рио-2016” олимпийн мөнгөн медальт, дэлхийн 13 удаагийн аварга Японы домогт бөх Саори Ёшида болон Олимпийн аварга Сара Дошо, Эри Тосака тэргүүтэй шилдэг бөхчүүдийг төрүүлсэн ажээ.

Б.Сансар
olloo.mn