Монгол хэлээ аврах комиссыг сэргээлээ
"Улсын нэр томъёоны комисс"-ыг дахин сэргээлээ. Энэхүү комиссыг сэргээснээр даяаршиж буй монгол хэлээ монголоор нь авч үлдэх, хүн бүр дураараа орчуулан хэрэглэж буй гадаад нэр томъёог нэг мөр болгон орчуулах боломж бүрдэх юм. 

Анх 1924 оны гуравдугаар сарын 28-нд Судар бичгийн хүрээлэнгийн дэргэд “Нэр томьёоны комисс”-ыг 10 салбартайгаар байгуулж байсан түүхтэй. Тэрхүү комисс нь Монгол улсын дотор дагаж мөрдөх бүх нэр томьёог эрдэм шинжилгээний үндэстэйгээр боловсруулан баталж, түүнийг нийтээр журамлах ажлыг эрхлэн явуулдаг улсын байгууллага байжээ. Тус комисс “Нэр томьёоны комиссын мэдээ” сэтгүүл гаргаж, гадаад үгийг хэрэглэхдээ тэрхүү сэтгүүлийг эх сурвалж болгон ашигладаг байсан аж. Шинжлэх ухаан бүрээр нь гадаад үгийг орчуулан нийтэлсэн 147 цуврал сэтгүүл өдгөө ч хадгалаастай байдаг гэнэ. Харамсалтай нь энэ комисс зах зээлийн шуурганд өртөж, 1991 онд татан буугджээ.

Тэгвэл шинээр сэргээж буй "Улсын нэр томьёоны комисс" Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дэргэд байгууллагдлаа. Тус комисс нь эрх бүхий судалгааны байгууллагаас боловсруулсан гадаад нэр томьёоны орчуулга, монгол хэлний үгийн санд оруулах шинэ нэр томьёог хэлэлцэн батлах юм байна. Комиссын бүрэлдэхүүнд тухайлсан хүнийг нэр зааж оруулах бус хамаарал бүхий бүх байгууллагыг багтааснаараа онцлог юм байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-09-25 06:12:23
    Маш зөв шийдвэр байна. Хамгийн түрүүнд хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчдийн монгол хэлээр ярих, бичих чавдарыг онцгой анхаарах, сайжруулах хэрэгтэй байна....
  • zochin  2016-09-19 06:13:09
    zow doo. ex xeliig xamgaalaxgui bol mongol xelnii durmiig xurtel oorchlood busnuulj exelsen de. Xel shinejleliin onold xelnii durmiig oorchlono gesen ohol bxgui...
  • санал  2016-09-18 14:06:44
    эхлээд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан их ярьдаг сэтгүүлч, урлагийнхан том луйварчид дарга нараас эхлээд дахин сургуульд суу эх хэлийг тэд эвддэг
  • Зочин 2016-09-18 06:00:22
    Гүнбалай зурагтаар зөв бичгийн дүрэмний хэрэггүй хүн бүр дураараа бичих тухай нэг ярьсандаа, манай томчуул эх хэлний талд нэг иймэрхүү мэдлэг, хандлагатай, хэцү...
  • зочин 2016-09-18 03:03:45
    Хамгийн зөв шийдвэр байна. Энэ алт шиг хүмүүсийг олон олноор бий болгомоор байнаа
  • 1 2016-09-17 06:33:56
    Овоо ш дээ. Хэлний засаглал Монголд алдагдаад удаж байна. Ядаж нэр томьёонуудыг цэгцэлэх нь зөв.
  • tytyty 2016-09-16 16:59:20
    good