Усан тахил өргөх ёслол болно
“Чандмань эрдэнийн өргөл” буюу усан тахил өргөх олон нийтийн арга хэмжээ энэ ням гарагт болно. Энэхүү үйл ажиллагааг Богд хааны ордон музей, Усны үндэсний хороо, Туул голын сав газар зэрэг байгууллага хамтран зохион байгуулах юм.

Наран ургах цагаар эхлэх тус ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа нь Улаанбаатарчууд бидний ундны усны эх ундрага болсон Хатан туул голын тунгалаг урсгалаас Зайсангийн гүүрийн баруун доод хэсгээс дээжлэн авч, эгнэж зогссон 1600-1800 хүмүүс гараас гарт хүндэтгэлтэйгээр дамжуулсаар Богд хааны ордон музейд тахил өргөх усыг хүргэх ажээ.

Дээрхи үйл ажиллагааны зорилго нь   усны зөв зохистой хэрэглээг эрхэмлэж амьдрахыг уриалах явдал юм. 

П.АНИР  
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.