Долоон жилийн дараах дефляци
 Хэрэглээний үнийн индекс сүүлийн 24 сар дараалан буурч, жилийн өөрчлөлт 2009 оноос хойш анх удаа дефляцитай гарлаа хэмээн Монголбанк мэдэгдлээ.

 Тодруулбал  инфляцийн жилийн өөрчлөлт тайлант сард  -0.2-оос -0.6 хувьд хүрч, дефляцитай гарсан байна.  Өмнө нь 2009 оны 9 дүгээр сард улсын болон Улаанбаатар хотын инфляци -1.9 хувьд хүрч байсан удаатай. Дефляци буюу стагфляци нь инфляцийн эсрэг үзэгдэл бөгөөд мөнгөний худалдан авах чадвар нэмэгдэхийг хэлдэг. 
 Хүнсний ногооны үнэ 18.6 хувиар буурсан нь тухайн сард дефляцитай гарахад гол нөлөө үзүүлжээ. Улаанбаатар хотын сарын инфляци -0.6 хувь байгаагийн -0.55 нэгж хувийг хүнсний ногооны үнийн өөрчлөлтөөр тайлбарлагдаж байна. Энэ оны хувьд хүнсний ногооны үнийн бууралт өмнөх онуудаас өндөр байгааг Монголбанкны тайлант мэдээнд дурджээ. Түүнчлэн  энэ жил сургалтын төлбөр 2.6 хувиар өссөн нь өмнөх жилүүдтэй харьцуулбал бага өсөлттэй байгаа аж.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • SS 2016-09-18 03:55:33
    ard irgediin hudaldan avah chadvar muudaj amidraliin tuvshin doroitsonoos odoohondoo tsag hugatsaanii ontslogtoigoo davhtsan mah nogoonii une joohon unag l dee ...
  • иргэн 2016-09-17 14:05:11
    Энэ нь иргэдийн худалдан авах чадвар буурч монголын эдийн засаг эрүүлжиж байна гэсэн үг. Ирэх оны төсвийг дахин дор хаяж 10 төрлийн халамжийг хасахаар оруулж ир...
  • зочин 2016-09-17 05:26:37
    АН,Элбэгээгийн гайгаар эдийн засагт бас инцляц биш дифляц бий боллоо.Бас балай мангар Сайханбалайн гайгаар цагийн өөрчлөлтөөс болж ажилд гай болоод...
  • зочин 2016-09-17 05:17:25
    Улс орныг ийм байдалд оруулсан Элбэгдорж тэргүүтэй АН-ын толгойлогчдыг цохье.Хариуцлагад татья.
  • Батаа 2016-09-17 01:46:39
    Ард түмний амьдрал өдрөөс өдөрт буурсаар байгаа ганц үнэн одоо үнэ нэмсэнч авч чадах хүн байхгүй