Хойд Солонгосын засаг захиргаа Өмнөдтэй нэгдэхийг уриаллаа
Хойд Солонгосын засаг захиргаа Өмнөд Солонгосын Засгийн газарт хоёр талын дайсагнасан харилцааг зогсоож нэгдэх уриалга гаргасан талаар РИА Новости мэдээлсэн байна.
 
Умардын удирдагч Ким Чен Уны албан ёсны мэдэгдлийг мэдээллийн төв агентлаг нийтэллээ. Уг мэдэгдэлд хоёр Солонгос утга учиргүй дайсагнасан харилцаандаа цэг тавих, Өм­нөд нь АНУ-тай цэргийн сургуулилт зохион байгуулдгаа болих хэрэгтэй гэсэн аж. Түүнээс гадна «Умард, Өмнөд нь энх тайвны шийдэлд хүрч нэгдэх зайлшгүй шаардлагатай. Пхеньян улс орныхоо өмнө тулгарсан хүнд хэцүү асуудлуудыг шийдвэрлэн Сөүлтэй харилцаагаа сайжруулахыг хичээж байна» гэжээ.
 
Үүнээс өмнө Хойд Солон­госын засаг захиргаа Өмнөдийг дайсагнасан бодлогоо зогсоох санал тавьж байсан юм. Хамгийн гол нь Хятадын дарга Си Жинпинийг Сөүлд айлчилсантай холбогдуулан Пхеньян эвлэрэх санал гаргасан байж болох ч жил бүр зохиогддог АНУ-ын зэвсэгт хүчинтэй хамтран хийдэг цэргийн сургуулилтаас татгалзахыг шаардаж байгаа нь анхаарал татаж байгаа аж.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Өлзий 2014-08-15 03:38:44
    Энэ хүү нойрноосоо сэрэв үү? Алтан шонхор зүүдлэх хувь дутах байлгүй.
    202.179.20.219
    Мэдэгдсэн Хариулах