Элэгний B,C вирусын эсрэг тарилгыг Монголд нэвтрүүлэхээр тохиролцов

Бүгд Найрамдах Куба улсад албан ёсны айлчлал хийж буй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Кубын Төрийн Зөвлөл болон Сайд нарын Зөвлөлийн дарга Раул Кастро нар албан ёсны хэлэлцээ хийв.

Уулзалтын эхэнд Эрхэмсэг ноён Раул Кастро Монгол Улсын Ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчдийг албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд 1970 онд Монголд улсад айлчилж байсан дурсамжаасаа хуваалцаж, энэ тухай дурсахад үргэлж таатай байдаг тухайгаа ярилаа. Тэрээр манай хоёр улс дэлхийн бөмбөрцөгийн хоёр талд байдаг ч олон улсын тавцанд бие биеэ харилцан дэмжиж ирсэнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж цаашид ч энэхүү уламжлалаа хадгалах нь чухал болохыг тэмдэглэв.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ Эрхэмсэг ноён Раул Кастро болон найрсаг Кубын ард түмэнд найрсаг дотноор хүлээн авч буйд талархал илэрхийлээд Куба улс нь Латин Америкийн бүс нутгийн орнууд дотроос Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон анхны улс бөгөөд өнгөрсөн 50 гаруй жилийн хугацаанд хоёр орны найрсаг харилцаа батжин хөгжиж ирснийг онцлов.

Уулзалтын үеэр хоёр тал боловсролын салбар дахь хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцолж, Куба Улсын Засгийн газраас олон жилийн турш монголын оюутан залууст олгож ирсэн тэтгэлэгийг цаашид нэмэгдүүлэхээр боллоо. 1994 оноос Кубын засгийн газар жил бүр 2-3 оюутан шүдний эмч, хүний их эмч болон эмчилгээний чиглэлээр Монголын оюутан залууст сургалтын тэтгэлэг олгож эхэлсэн бөгөөд 2016 оны байдлаар 140 гаруй оюутан тэтгэлэгт хамрагдаад байгаа юм.  

Мөн хоёр орны хөдөө аж ахуй, биологийн болон байгалийн гаралтай бүтээгдэхүүн, эм, эмнэлэгийн салбарт хамтран ажиллахаар ярилцаж, Элэгний гeпатит B,C вирусын эсрэг тарилга, сахарын өвчний сүүлийн шатны хөл шархлалтын эсрэг тарилгыг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Албан ёсны хэлэлцээ болон уулзалт таван цаг гаруй үргэлжилж маш өргөн хүрээний сэдвээр санал солилцлоо.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-09-16 08:50:12
    тэр их тэтгэлэг нь хаагуур яваад бдаг юм би одоо болтол мэдэхгүйл юм бна тэтгэлэгт сургалтуудаа ард түмэнд ерөөсөө зарлахгүй чимээгүй бж бгаад өөрсдийхөө хүүхди...
  • Нямка 2016-09-16 08:16:06
    Халдвартай хүнийг эмчлэх нь зөв ч сэргийлэх арга хэмжээг сайжруулах юм хийгээч ээ.
  • Ард түмэн 2016-09-16 07:55:47
    Ерөнхийлөгчид баяр хүргье. Ажил хэрэг болгоорой.