Багш нарын баяр ирэх сарын 5-нд болно
Жил бүрийн хоёрдугаар сарын хоёр дахь долоо хоногт Монголын багш нарын баярын өдрийг орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Тэгвэл энэ жилээс эхлэн багш нарын баярын өдрийг жил бүрийн аравдугаар сарын 5-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх Засгийн газрын шийдвэр гарсан. Энэ дагуу ирэх аравдугаар сарын 5-нд Монголын багш нарын баяр тохионо.
 
Энэ шийдвэр нь "Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх" журамд өөрчлөлт оруулснаар гарсан юм. Одоогоор дэлхийн 100 гаруй оронд аравдугаар сарын 5-нд багш нарын баярыг тэмдэглэн өнгөрүүлж байна.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.