Хар тамхи худалдан борлуулдаг бүлэг этгээдүүдийг баривчилжээ
Энэ сарын 15-16-нд шилжих шөнийн 04:00 цагийн орчимд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид нийслэлийн Сүхбаатар , Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс хар тамхи хууль бусаар зарж борлуулдаг, хэрэглэдэг бүлэг этгээдүүдийг баривчилсан байна.

Баттай эх сурвалжийн мэдээллэж буйгаар, баривчлах ажиллагааны үеэр сэжигтнүүд автомашинтайгаа зугтахыг оролдож, улмаар цагдаагийн алба хаагчийн биед халдаж албаны автомашин мөргөсөн байна. Тиймээс Хар тамхитай тэмцэх хэлстийн алба хаагчид баривчилгааны үеэр галт зэвсэг хэрэглэн саатуулжээ.

Сэжигтнүүд нь Улаанбаатар хотын харьяа 18-35 насны нийт долоон хүн байсан ба хэргийн газраас эд мөрийн баримтаар, айс буюу мөс, каннабисийн ургамалын төрөл буюу боловсруулсан шавар, мансуурууулах сэтгэцэд нөлөөлөх экстази болон эдгээрийг хэрэглэх гуурс, мөнгөн цаас зэрэг хэрэгслүүд хураан авсан байна. Баригдсан этгээдүүдийн гурав нь өмнө нь хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж, хавтаст хэрэг нь прокурорын газарт хянагдаж байх үед давтан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоод байгаа ба дээрх гурван иргэнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид хорьсон байна. Эдгээр этгээдүүдийг хар тамхи хууль бусаар худалдан борлуулж хэрэглэсэн, давтан үйлдлээр гэх үндэслэлээр Монгол улсын Эрүүгийн хуулийн 192.2, 230.1 зааснаар хэрэг үүсгэн шалгаж байна.
 
Эх сурвалж: Эрүүгийн цагдаагийн газар

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-09-18 03:02:02
    Цагдаа сайн байна. Дахиад олон олон хар тамхи борлуулагчдыг бариарай.
  • Зочин 2016-09-17 04:10:14
    Наадуулаа дахиж битгий нийгэмд гаргаарай. Ер нь бол шорондоо хийгээд байхаас өөр арга алга байна ш дээ. Хүүхэд багачуудыг уруу татаад хүрээгээ тэлсээр ...
  • Сундуй 2016-09-16 17:36:44
    Сундуйгийн өөрийнх баар хар тамхи зардаг. Бурхдын буюу аз жаргалын хот болгохыг зорьж буй.
  • bat 2016-09-16 14:12:29
    Xyatad yls shig changa xyylitai baix xeregtei.Tegexgvi bol zaluuchyyd maani byryy tamaar bydaa teej mongol yls maani doroitox tiishee xandana.10 jil ögöx xere...
  • Одоо л тэмццэцгээ оройтлоо шүү  2016-09-16 09:04:38
    Хүүхдүүдийг гэнэн томоогүйгээр нь уруу татаж оруулдаг орсны дараа нь харин шантаажилж мөнгө төгрөг үнэтэй сайтай юмыг нь дээрэмддэг зохион байгуулалттай юм билэ...
  • Buh niiteeree temzey !!!! 2016-09-16 08:28:34
    Mongol uls Suireh gol shaltgaan bol ene zuil shuu Ta bid bugdeeree niiteeree Temzehgui bol bidnii ireedui bolson Ohid , Howguudiig maani donton boloj uhel ruu h...
  • Иргэн 2016-09-16 08:10:50
    Нийгмийн хог шааруудыг цаазладаг болох хэрэгтэй!!!
  • Санал 2016-09-16 07:59:32
    Эзэнгүй төрийн эмгэнэл илэрч байна.
  • Батаа 2016-09-16 07:48:55
    Хар тамхи монголд орж ирэхээс өмнө хуулиа гаргачих л байсан Даанч эзэнгүй төрийн эмнгэнэл тэр буюу одоо дийлдэхгүй
  • Mongol zaluu 2016-09-16 07:48:07
    NIigmiin hog shavhruunuudiig tsaazaar avah heregtei. Uls oron hymrald baihad ene golognuudiig tatvariin mongoor shorond tejeej baidag lai baina
  • Zochin 2016-09-16 07:35:56
    Baliar amitdiig hori.uridchilan sergiileh arga hemjee awaach ee