Сүхбаатарын талбайд “Номын баяр” болж байна
Номын баярын нээлт өнөөдөр Сүхбаатарын боллоо. Номын баяр хоёр өдөр үргэлжилнэ. “Монголын нууц товчоо”-г 180 метр урт торгон дээр хатгамаллан урласан нь өнөө жилийн номын баярын чимэг болж байна. Номд дуртай, шимтэн уншигчид жил бүрийн намар энэхүү номын баярыг хоног тоолон хүлээсээр угтдаг.  



Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг “Номын баярын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Өнөө жилийн номын баярын нээлтэд Ерөнхийлөгчийн  Тамгын газрын дарга  Ц.Баярсайхан, БСШУС-ын сайд Ж.Батсуурь СГЗ Г.Аким нарын зэрэг хүндэт зочид оролцлоо.

Номын баярыг нээж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан “ Монгол туургатны мянганаар тоологдох өв их соёл, язгуур уламжлалын магнайд ном эрдмийг хүндэтгэн дээдэлж есөн эрднээр чимэглэн, шастир их цадиг, суу сэтгэлгээний охь болсон бүтээлүүдээ нандигнан хайрлаж, ном дор мөргөхийг сүслэн, эрхэмлэн уншдаг ариун ёс, уламжлал бий.

Эдүгээ энэ сайхан уламжлал хэвээр хадгалагдаж буй бөгөөд Монгол орны хөгжил дэвшил, өөдрөг гэгээн ирээдүй чухамхүү эрүүл бие, саруул ухаантай, эрдэм боловсролд тэмүүлсэн монгол хүнээс шалтгаалах буюу.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уламжлалт зан заншлаа хөгжүүлж, ард иргэд хүүхэд залуусын ном эрдэмд эгээрэн нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилгоор 2012 онд 158 дугаар зарлиг гаргаж, жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гаригийг “Номын баярын өдөр” болгосон билээ. Энэхүү баярын өдрийг 2012 оноос өнөөг хүртэл “Олуулаа уншъя”, “Номын аялалд гарцгаая”, “Бид номд дуртай ард түмэн” зэрэг уриатайгаар улс орон даяар ёслон тэмдэглэснээр өнөө жил 5 дахь жилтэйгээ золгож байна” гэлээ.

Мөн номын баярт хүрэлцэн ирсэн хүндэт зочид талархалын мэндчилгээ дэвшүүллээ. зарлажээ. Нээлтийн үйл ажиллагааны үеэр “Тэргүүний уншигч-Д.Нацагдорж тэмдэгтэн” шагналтныг шалгарууллаа.

“Тэргүүний уншигч-Д.Нацагдоржийн тэмдэгтэн” сурагчдын  сэтгэгдлийг хүргэе.

Нийслэлийн 52 дугаар сургуулийн сурагч Н.Оюунбилэг


-Тэргүүний уншигч болсонд баяр хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Баярлалаа.  Намайг Н.Оюунбилэг Нийслэлийн 52 дугаар сургуулийн 4Б ангид сурдаг.

-Миний дүү тэргүүний уншигч боллоо. Хичнээн ном уншсан бэ?

-Арав гаруй ном уншсан. Өнөөдөр номын баярт ирээд бас ном авсан. Өвөө маань худалдаж авч өгсөн. Аав бид хоёр хамтдаа суугаад ном унших дуртай. Бас аавтайгаа явж унших номнуудаа сонгож авдаг.

Нийслэлийн 23 дугаар сургуулийн сурагч Н.Байгаль  


-Намайг Н.Байгаль гэдэг.Нийслэлийн 23 дугаар сургуулийн 9Г ангийн сурагч. Миний хувьд зургаадугаар ангид “Тэргүүний уншигч-Д.Нацагдоржийн тэмдэгтэн” сурагч болж байсан. Гуравдугаар ангиасаа эхлэн гадаад хэл гүнзгийрүүлэн судалж эхэлсэн. Ингээд зургаадугаар ангийнхаа зуны амралтаар “Салхи хүчтэй шуурах үед” нэртэй номыг англи хэлнээс орчуулсан. Энэ ном нь өсвөр үеийнхний сэтгэл зүй онцлогийг харуулсан.  Миний хувьд Хүүхдийн ордны номын санд таван настайгаасаа эхлэж үйлчлүүлсэн. Тухайн үед аав ээж, багшаараа ном уншуулдаг байсан. Дүү бид хоёр яруу найраг сонирхдог учраас “Муза” хэмээн яруу найргийн дугуйланд явдаг. Дүү маань өнгөрсөн жил МУСГЗ Ш. Гүрбазар гуайгаар редакторлуулаад шүлгийн ном гаргасан.

Нийслэлийн 23 дугаар сургуулийн сурагч Н.Номуун

-Намайг Н.Номуун гэдэг. Би 23 дугаар сургуулийн 5В ангийн сурагч. Эгч маань орчуулгын ном гаргасан. Тийм учраас би ч гэсэн ном гаргах зорилго тавьсан. Шүлэг бичээд ном гаргасан. Номныхоо зургийг өөрөө зурсан. Би 9 настай номоо гаргасан учраас есөн есийн 81 шүлэгтэй ном гаргасан. Өнөөдөр номын баярын нээлтийн үйл ажиллагаанд “Эр хүн” гэдэг шүлгээрээ мэндчилгээ дэвшүүлэхээр ирсэн.



Номын баяр хоёр өдөр үргэлжлэх бөгөөд энэ өдрүүдэд олон улсын соёлын үзэсгэлэн, “Ном яръя, кофе ууя”, “Уншлагын баяр”, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүдтэй уулзах, ахмад зохиолчдын хүндэтгэлийн арга хэмжээ, зохиолын дүрийн тоглолт, номын үзэсгэлэн худалдаа, хүүхдийн зургийн уралдаан, номын шагналтай тэмцээн уралдаан болох юм.

Мөн ном хэвлэлийн байгууллагууд номоо 20-50 хувийн хямдралтай худалдаалж байна. Номын баярт Улаанбаатар хотын номын сангууд, Монгол Улсад суух Элчин сайдын яамд, ном эрхлэн гаргагч байгууллагууд, зохиолч орчуулагч, уран бүтээлчид, их дээд сургуулийн төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож байгаа юм.


П.АНИР
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-09-18 16:10:54
    Зохиолч Лувсангийн Пүрэвдоржийн(генерал) "Зүрхэн тахилг" гэдэг ном Аз хур дэлгүүрт гарч байна.Аллага хядлага,цус нөжөөр дүүрсэн ийм гомыг хянамаар юм.
    • Зочин 2016-09-18 16:14:40
      Үнэн. Тэр номыг уншихад айдас хүрсэн шүү. Ямар зорилгоор ийм ном бичиж гаргадаг юм бэ? Хянаж зохицуулж баймаар юм.Үнэхээр муухай.
  • Зочин 2016-09-16 06:12:08
    хэдэн ч өдөр бичив дээ, номын худалдаа л гэхгүй, баяр гээд л баяр цөөдсөн юм шиг, сайхан ном ч сайхан шүү