Ц.Зориг: Эцгийн минь төр удирдаж байсан үед Монгол Улс хурдацтай хөгжсөн
УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын зөвлөлийн дарга асан, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, БНМАУ- ын Маршал Юмжаагийн Цэдэнбал агсны хүү Ц.Зоригт хүндэтгэл үзүүлж, гэр бүлийнх нь хамт хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд эрхэм зочидтой уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын зөвлөлийн дарга асан, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, БНМАУ- ын Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойн мэндийг түүний хүү, гэр бүлд нь дэвшүүлэв.

Мөн тэрбээр “Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хуралдаж, долоо хоногийн өмнө өндөрлөлөө. Ээлжит бус чуулганаар “Юмжаагийн Цэдэнбал агсны алдар гавьяаг мөнхжүүлж, түүний мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталж, Монголын төр, ард түмэн нийтээр энэ ойг тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан. Энэхүү ойн арга хэмжээг зохион байгуулах ажлыг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хариуцаад ажиллаж байна. Уг ойн арга хэмжээ гурван өдрийн турш болох төдийгүй хөдөө орон нутагт бид намынхаа шугамаар тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөсөн байгаа. Энэ удаагийн УИХ-ын шийдвэр бол Монголын төрийг 44 жил удирдаж явсан Ю.Цэдэнбал агсны ажил үйлс, амьдрал, Монгол төрийн төлөө зүтгэж явсан бүх зүйлийг бодитоор үнэлэн дүгнэж, хойч үедээ өвлүүлэх зорилготой. Энэ хүний Монголын төрийг удирдаж явсан тэртээх он жилүүдэд монголчууд бичиг үсэгтэй болж, эрүүлжин гэгээрч, үйлдвэржиж, НҮБ-ын гишүүн болж, жинхэнэ ёсоор тусгаар тогтносон улс болсон. XX зуунд Монгол Улс хөгжин дэвжиж, цэцэглэн мандсан бүхий л үйл  хэргийг энэ эрхэм хүн удирдан жолоодсон гэдгийг монголчууд мартахгүй байхын учир УИХ-ын тогтоолыг баталсан” хэмээгээд Ю.Цэдэнбалын музейг байгуулахаар болсныг дуулгав.



Ю.Цэдэнбал агсны хүү Ц.Зориг УИХ-ын даргад хүлээн авч уулзаж байгаад нь талархаж байгаагаа илэрхийлээд Монгол Ардын Намыг УИХ-ын ээлжит сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсанд баяр хүргэв. Тэрбээр “Өнгөрсөнд болсон аливаа үйл явдал үнэн бодитоор түүхэнд үлдэх ёстой. Миний эцгийн мэндэлсний 100 жилийн ойг Монгол Улсын Их Хурал, Засгийн газар өндөр хэмжээнд зохион байгуулж байгаад баяртай байна. Энэ түүхэн ойг тэмдэглэж буй үйл явдал нь Монгол Улсын түүхэнд чухал ач холбогдолтой. Өөрийн нутагтаа эцгийнхээ мэндэлсний ойг тэмдэглэхээр ирсэндээ баяртай байна. Шинэ парламент, Засгийн газар улс орныхоо эдийн засаг, нийгэм, соёлыг улам сайн хөгжүүлэхийг хүсэн ерөөе. Миний эцэг улс орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Үүний үр дүнд эцгийн маань төрийг удирдаж байсан 44 жилийн хугацаанд Монгол Улс хурдацтай хөгжиж чадсан гэж боддог” гэв.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, Н.Цэрэнбат болон “Цэдэнбалын академи”-ийн төлөөлөл байлцлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хайрт дарга минь муу батмонх молом жамц 2017-01-09 03:24:37
    хайрт дарга минь муу Батменх, Моломжамц 2оос л болсон доо. Тэд ямар юм хийж бvтээж чадах биш. Хийсэн бvтээснийг нь ардчилалынхантай нийлж устгаа биз дээ!!
  • дорнодоос  2016-09-19 10:25:26
    Түүх түүхээрээ үлддэг оросын дарамтанд монголыг удирдаж байсан удидагч нар хэцүү л байсан даа хөөрхий амьдрал мэдэхгүй хүмүүс ойлгохгүй
  • Хахаха 2016-09-18 02:56:46
    ОРОСУУДЫН ГАР ХӨЛ БАЙСАН ХҮНИЙГ УДИРДАГЧ ЭНЭ ТЭР ГЭНЭ ҮҮ
  • Үнэн 2016-09-17 20:50:11
    Цэдэнбалын барьсан хороололд амьдарч, ордонд нь гэрлэж байж түүнийг муулдаг хүн байх юм.
  • зочин 2016-09-16 23:09:00
    Цэдэнбалын үед төр төр шиг байлаа. Лав л төрийн өмч, төсвийн хөрөнгийг сүүлийн 26 жилийнх шиг замбраагүй завшиж, баяждаггүй байсан.
  • Zochin 2016-09-16 18:44:47
    1984- onoos onoodriig 2016 hoorond Mongol uls ezengvi morin svldtei undaa ongoilogchind svsegleseer hogjliin dood shatand uhran hariaj bna daa.
  • 12 2016-09-16 17:25:27
    Энэ нэг бал гэх Увс өвгөнийг одоо таних хүн байгааму. Соц комм больгое гээд ч чадахгүй штэ Миеэ тэнэг
  • Mongol eej 2016-09-16 12:45:16
    Huue ee Enlhboldoo!!! Chamd ungursun Zedenbaliin heregnees iluu chuhal yum baihgui baina uu????? Turd garanguutaa hiisen hamgiin turuunii 3 asuudliin neg!!!!
  •  2016-09-16 12:07:11
    Монгол хэл мэдэхгүй, орчуулагчаар дамжуулж ярьдаг ийм арчаагүй.
  • зочин 2016-09-16 08:07:22
    Цэдэнбал даргын үед ард түмэн нь тэгш эрхтэй, баян хоосны ялгаа байхгүй,төрөө дээдэлдэг,түмэн олон нь амгалан байсан.
    • Хахаха 2016-09-18 02:57:23
      ХАХАХА ЦЭДЭНБАЛ ДАРГЫН ҮЕД БИШ СОЦИАЛИЗМЫН ҮЕД ГЭЭЧ
  • санаж байна 2016-09-16 08:04:28
    Тэр жилүүдэд орос авгай төр дээр гарч, УВСынхан төрийн ордонгоор дүүрсэн он жилүүд байсан юм
    43.242.243.109
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2016-09-16 07:46:38
    хөөрхий дөө улс төр гэж хатуу юм даа монгол улсдаа очье гэж яасан бодож байсан бол доо тэр үед уг нь Увсууд л төрийн толгойд байсан биз дээ
  • Zochin 2016-09-16 07:26:55
    Tsedenbal dargiig helmegduulsniihee telee herev MAN huuchin MAXN bol yun turuund ger buliinhnees ny uuchlal guih estoi
  • irgen 2016-09-16 06:35:18
    Mongoliin gazaraas tasdaj orost ogson gedeg unen um uu. Bas ter orost dagaar oroh tuhai orgodol
  • Алдар 2016-09-16 06:30:08
    Ямар ч байсан Бал даргын үед нэлээд хөгжсөн байсан
  • zochin 2016-09-16 06:28:43
    ehleed mongol hel sur
  • Зочин 2016-09-16 06:17:10
    МАХН ЗХУ-ын коммунист намтай хамтарч эцгийг чинь гэрийн хорионд байлгаж байгаад алсан даа, чи одоо битгий улс төрийн нам ярь, хүүгийн хувиар эцгээ л дурсаж бай...