НИТХ-ын дэргэд эрдэмтэн, судлаачдын зөвлөл байгуулагдана
НИТХ-ийн өнөөдрийн хуралдаанаар  орон тооны бус  3 зөвлөл байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ.  Хурлын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх  үүрэг бүхий  Зөвлөх зөвлөл,  Эрдэмтэдийн зөвлөл, Экспертийн зөвлөл байгуулах   тогтоолын төслийг тэргүүлэгчид  100 хувийн саналаар дэмжлээ.

Дээрх зөвлөлүүдийг байгуулсанаар Улаанбаатар хотын хөгжлийн бодлогыг  тодорхойлохдоо шинжлэх ухаан, судалгаанд тулгуурлан, салбартаа тэргүүлэгч эрдэмтдийн санал санаачлагыг  сонсож, төрийн ажлын дадлага туршлагатай  эрхэмүүдийн зөвлөгөөнд  суурилан боловсруулах шийдвэр гаргаж байгаагаа  НИТХ-ын  дарга  Ц. Сандуй онцолсон юм. 

НИТХ-ын  2012 оны  сонгуульд МАН аливаа төрийн ажлыг явуулахдаа судалгаа  шинжилгээнд тулгуурлан, алсын хараа, бодлогын зарчмыг баримтлахаа ”Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөртөө тусгасан. Энэ дагуу  НИТХ-ын  дэргэд орон тооны бус  3 зөвлөлийг байгуулж байна. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан  ажлын дадлага туршлагатай  хүмүүсээр Зөвлөх зөвлөлийг байгуулна. Энэ зөвлөл нь  6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллах юм.
Зөвлөх зөвлөлийг дараах гишүүдтэйгээр байгууллаа.
  1. Ж. Ядамсүрэн     НИТХ -ын  дарга  1992- 1996
  2. Ц. Баасанжав      НИТХ-ын дарга     1996 -  2000 он
  3. Т. Билэгт                НИТХ -ын дарга  2000 - 2004 , 2008 - 2012
  4. Н. Болормаа        НИТХ -ын дарга   2004  - 2007
  5. Г. Мөнхбаяр          НИТХ -ын дарга   2007 -  2008
  6. Д. Баттулга            НИТХ-ын дарга  2012 -   2016  он хүртэл ажиллаж байсан  хүмүүс
багтаж байна. Харин  Зөвлөх зөвлөлийн   Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар  12 жил  НИТХ -ын   нарийн бичгийн даргаар ажилласан  Г. Маналжавыг   сонголоо.

Эрдэмтэдийн зөвлөл, экспертийн зөвлөлийн тухайд  мэргэжлээрээ  10-аас доошгүй жил ажилласан, доктор цолтой, стратегийн тэргүүлэх  чиглэлээр дагнан судалгаа шинжилгээ хийсэн  эрдэмтэн, зөвлөхүүдээс нээлттэй сонгон шалгаруулалтаар  сонгож ажилууллах юм байна.  Орон тооны хувьд  5 - 9 хүртэл байхаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Тэргүүлэгчид өнөөдрийн хуралдаанаараа шийдвэрлэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • паах сандуй хохь нь 2016-09-18 13:58:29
    пөөх арай ч дээ шинэчилэнэ гэсэн шинийг устгаж хуучныг сэргээгч мэргэжлийн эдээч нартаа эрдэмтэд гэсэн нэр өгөөд аваад ирсэн байна шүү сайн баг бүрдүүлсэн бол с...
    202.126.91.169
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-09-16 11:35:20
    Erdemten sudlaach gene shuu. huuchin darga nariin zovlol geech. Ajlaa meddeggui hotiin 2 darga.
    68.174.162.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin  2016-09-16 07:27:30
    Odoo bolimoor um aa. Huuchin alban haagch naraas ni uy garah um ve. Shine hvmvvs her hundtei erdemten ediin zasagch naraar burduuleechee...
    202.9.44.155
    Мэдэгдсэн Хариулах
    • Zochin  2016-09-16 07:28:14
      Deerh ner buhii humuus uy hiisen um>>>
      202.9.44.155
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-09-16 05:35:57
    Монголоор дүүрэн гавьяат эдийн засагчид, эрдэмтэд тэдний зөвлөсөн нь хаа байна, тэтгэвэрт гарсан Баасанжав, Малжав ч юугаа зөвлөдөг юм
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах