Мялзан төст өвчний шинж тэмдэг гуравдугаар сард илэрчээ
Ховд аймагт бог малын мялзан төст өвчин гарсантай холбогдуулан энэ сарын 13-наас эхлэн 10 хоногийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа билээ. Мөн мялзан төст өвчний голомттой газруудад 44 пост шинээр гарган ажиллаж байна. Харин Аймгийн төв Жаргалант сумын хэмжээнд зургаан пост ажиллаж байгаа аж.Мал малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг оруулахыг хориглож байсан бол одоо аргал, өвс хадлан ногоо зэргийг ч оруулахыг хоригложээ.

Аймгийн хэмжээнд одоогоор 11 сумын 34 багийн 820 орчим өрхийн 65870 гаруй мал гоц халдварт мялзан төст өвчнөөр өвчилж, 11632  толгой мал үхсэн байна. 

Бог малын мялзан төст  өвчин нь өвчилсөн малын нулимс, хамрын гоождос, ханиалгын цацдас, баас, тэжээл, ус, агаар, амьсгал болон  бүхий л боломжит хэлбэрээр халдвар тархдаг. Бог малын мялзан төст өвчнөөр голдуу ямаа, хонь цаашлаад зээр гөрөөс, далд хэлбэрээр тэмээ, үхэр, гахай өвчлөх магадлалтай юм. Энэхүү өвчнөөр өвчилсөн малын хамрын гоождос ихсэж, булингартай шар өнгөтэй болох, хамар тагларч амьсгал давхцах, өндөр хэмээр халуурах, нулимс их гарч нуухтах, уруул, буйл, хэл, толгойн салстан бүрхүүл хөөж бамбайх зэрэг шинж тэмдэг илэрч өвчилдөг байна. Энэ өвчний шинж тэмдэг нь Ховд аймагт өнгөрсөн гуравдугаар сард илэрсэн бөгөөд оношийг нь тогтоож чадахгүй явсаар өнгөрсөн наймдугаар сард албан ёсоор  мялзан төст өвчин болохыг нь тогтоосныг албаны хүн хэлж байна.Өндөржүүлсэн бэлэн байдлыг малын өвчний тархалт, эдгэрэлт, вакцинжуулалтын ажилтай уялдуулан бууруулах юм.

Дашрамд дуулгахад уг өвчний шинж тэмдэг анх гуравдугаар сард Булган сумын нутагт илэрч, наймдугаар сард бог малын мялзан, мялзан төст өвчин гэдгийг эцэслэн тогтоожээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-09-16 03:27:34
    Манайд эрдэмтэд их олон байдаг юм, тэгээд 3 сард гарсан өвчний онош 8 сард, эдийн засгийн доктор, гавьяатуудын тоогоор бол улс хөгжихөөр л байгаа юм даа
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
    • AN  2016-09-16 12:20:14
      onoshilj chadahgidee 8 sar hursen gej bodoj baigaa bol anduurch baina, songuulias omno asuudal uusgehgui geed hav darsan asuudal baigaa.
      103.26.194.104
      Мэдэгдсэн Хариулах