Улаанбаатар хот орчимд газар хөдлөлтийн идэвхжилт буурахгүй байна

Сүүлийн жилүүдэд монгол орны нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн чичирхийлэлтийн идэвхижилт эрс нэмэгдэн, давтамж ойртож байгаа нь ялангуяа хүн амын төвлөрөл их Улаанбаатар хотын хувьд томоохон эрсдэлийг дагуулж байна.

1957-2011 оны хооронд зөвхөн Улаанбаатар хотод 3.5-5 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэлт 13 удаа мэдрэгдсэн байна.

Харин энэ оны эхний найман сарын байдлаар Улаанбаатар хот орчимд нийтдээ 1139 удаагийн газар хөдлөлт болсон бөгөөд идэвхижилт хамгийн их ажиглагдсан 2013 онтой харьцуулахад хоёр дахин бага боловч 2015 онд болсон нийт газар хөдлөлтөөс өссөн нь Улаанбатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхижилт буурахгүй байгааг харуулж байгаа юм.

Б.Сансар
olloo.mn

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.