Дэлхийн зах зээл дээр 200 доллар хүрч байгаа нүүрсээ хэдий болтол 20 доллараар зарах вэ
Коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр сүүлийн зургаан сарын дотор даруй 80 хувиар өсөөд байна. Өвөл, хаврын заагт 80 орчим ам.долларт хэлбэлзэж байснаа гуравдугаар сараас зугуухан өгссөөр өнгөрсөн сарын сүүлээр 140 ам.долларын босго давж, 2014 оноос хойшхи дээд үзүүлэлтдээ хүрээд байна. Энэ нь мэдээж хэрэг нүүрсний хамгийн том хэрэглэгч орон болох Хятад дахь нийлүүлэлт багасч байгаатай холбоотой. Энэ оны хоёрдугаар сард хэдэн жилийн хамгийн доод түвшиндээ хүрч байсан үнэ мягмар гарагт 14.80 доллароор, нийтдээ бараг 150 хувь өсчээ. Коксжих нүүрс тонн нь 195.70 ам.доллар болж, 2016 онд хамгийн өсөлттэй байгаа түүхий эдээр тодорлоо. 

Тэгвэл коксжих нүүрсний энэ өсөлт нэг их удаан үргэлжлэхгүй байж магадгүй хэмээн шинжээчид хэлж байна. Тиймээс нэгэнт уул уурхай түшиглэсэн эдийн засагтай манай улс энэ богинохон олдох боломжийг ашиглаад  урд хөршид нүүрсээ нийлүүлэх, цаашлаад  одоо зарж байгаа нүүрсний үнээ жаахан өсгөөд борлуулах ч боломжтой юм.  Гэвч саад бэрхшээл мундахгүй их байна.

БНХАУ-ын хэрэгцээ ихсээд ирсэн энэ үед бүх хүч чадлаа дайчлаад нүүрсээ борлуулах гэтэл хэдэн жил хэрэлдсэн өнөөх замын асуудал нь хамгийн том гай тарьж байна.  Өнгөрсөн дөрвөн жилийн турш өргөн нарийн цариг гэж хэрэлдээд нэг ч км төмөр зам бариагүйн балаг өнөөдөр бидэнтэй нүүр туллаа. Нүүрсний эрэлт нэмэгдээд ирэхэд манайхан нүүрс зөөх машиныхаа тоог нэмэхээс өөр  бодлого хэрэгжүүлэхгүй явж ирсэн энэ байдлаа ч халах цаг болсон.

Нэгэнт манайхан өөрсдөө үнээ нэмж борлуулах боломж хязгаарлагдмал тул их хэмжээгээр борлуулж тэр хэмжээгээр ашиг олно гэж тооцоолж ажиллах нь зүйтэй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Коксжих нүүрсний үнэ 100 гаруй хувиар өсчихөөд байгаа энэ боломжийг ашиглаад манайх үнээ нэмэх боломжийн тухайд албаныхан ирэх сараас 30 ам.доллар л давж өсөх хандлагатай гэсэн юм. Манайх өөрсдөө үнээ өсгөж чадахгүй байгаа гол шалтгаан бол Хятадын Чалко компанид төлөх ёстой өр. Тус компанид манай улс 350 сая доллар өгөх ёстойгоос 95 сая доллар нь үлдчихээд байгаа бөгөөд үүнийгээ төлж барагдуулсны дараа сая нэг өөрсдөө үнэ тогтоох боломжтой болох аж. 

Мөхөл сэхлийн заагт байгаа эдийн засгийг аврах ганц боломж нь хөл дор хөглөрөх нүүрсээ үнэд хүрч, эрэлт нэмэгдэж байгаа энэ үед олигтойхон менежменттэйгээр борлуулах юм бол хонгилын үзүүрт гэрэл аслаа л гэсэн үг.  Харин боломжийг яаж ашиглах нь эрх баригчдын гарт байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Баттулга. 2016-09-18 18:49:27
    Зи,ЖЕНКО,Шаймий авгай тэргүүтнүүд л ТТ ордыг авч үлдлээ гээд л байгаагүй билүү?
  • Зочин  2016-09-18 04:49:22
    Сү. Батболдын хийсэн ажлын үр дүн шүү дээ. Гэтэл нөгөөдөх нь дахиад сонгогдчихсон ч байх шиг үхэр Монголчуудаа
  • Зочин 2016-09-18 04:45:13
    Хямдхан зарахгүй байвал яасын.
  • irgen 2016-09-17 13:53:30
    manaih barag l dampuurlaa zarlachihsan.oros hyatad haaj boogood.deerees n uls torchid n ideed mongol hvn eh orondoo saihan amidarah yu l bolloo do.
  • urtgug shingesen une. 2016-09-17 05:26:48
    Hyatadin nuursni uildver hurtelh une shu dee. manaih shg uurhain amnaas zarj bga une bish. urtgug shingesen une. tuurugduulehee boli
  • хүзүүгүй толгой 2016-09-17 01:32:46
    хүзүүгүй толгойгүй малгай хаа байгаа Куба хүртэл тэнэснээс тавантолгойн нүүрс шуудайлж борлуулагчаар хил дээр очоод суугаасайв
  • Хулхиний 4Life 2016-09-16 10:40:29
    4Life трансфактор сулжээний бутээгдхуун Ханиф тархана сайжруулдаг хорт Хавдар эмчилдэг гж Худлаа РЕКЛАМДАЖ Залилж ЗАРДАГ. МОНГОО Алдан эруул мэндээр хохирно???...
  • zo 2016-09-16 09:03:27
    Tomor zam barih 200 saya dollariig idsen jenco zgr yavj bn
  • Зочин 2016-09-16 08:28:11
    Ийм хариуцлагагүй үйлдлийнх нь төлөө хариуцлага хүлээлгэдэг байх хэрэгтэй. Монголдоо хууль, шударга ёсыг дээдлэхсэн
  • зочин 2016-09-16 07:57:24
    Гишүүн Сүхбаатарын Батболдын хийсэн ажил. Муу хүнийг зар зарсан хойноо өрөнд орно гэдэг л энэ шүү дээ. 30 хүрвэл арай л дээр байх.
  • жирийн иргэн 2016-09-16 04:23:14
    ямар нэгэн аргаар нүүрснийхээ үнийг ядаж 100, чадвал 150 болгож чадвал хямралаас гарлаа ш дээ. Боломж байна.Оюутолгойн гэрээг Монголдоо ашигтайгаар өөрчөх ёсто...
    • Ir 2016-09-19 04:24:25
      20hurch baigaa n in yum.yaj 100bolgoh geed bgaa yum.helchih.tegvel hyamralaas garlaasht
  • irgen 2016-09-16 04:16:58
    Ene 2008-2012 ond MAH-iin Chalcotoi hiisen geree urgeljleed yavj bgaa. Olon tumen medeellees ih hotsorj bn
  • Zochin 2016-09-16 03:24:53
    Bodit bus medeelel kheden udur yavj bnaa. Ene MCS-iikhen yndsen ajlaa khiikhee boliod khudlaa medeelel beldej khevleld ugdug ajiltai bolchikhson um bishyy.
  • s 2016-09-16 03:10:00
    Uher shig ulsuud sh de. Hyataduud ineegeed suuj bgaa da kk. "Eh oronch" humuus boloh Jenko, Ganhuyag, Fortuna nart hariutslaga tootsoh uu, MAN aa? Esvel uursd...
  • Зочин 2016-09-16 03:01:30
    Ухаангүй ноёнд урагшгшй албат заяана гэдэг л энэ байхдаа, женко, фортуна, долир Гахуяг бүгд Хятадын тагнуул байхаа
  • bid 2016-09-16 01:40:26
    Энэ алдаагаа яаралтай засах хэрэгтэй байна аа. Одоо оюу толгойгоос ХЯТАДууд ямар идэвхитэй зөөж байгааг хараачээ эннэ хямдхан нүүрсийг , тэд ингэж зөөхөөс яаху...
  • aaa 2016-09-16 01:16:49
    Chalco-n vrig tulj duusaad, tuunii daraa dahij enuun shig hogin geree hiihgui tohioldold l gaigui une hurj boloh ym
  • зочин 2016-09-16 01:11:17
    Долийсон Ганхуяг пиздаг ингээд л зүгэр орхих юм уу? Долийсон пизда хуцсар байгаад л 70s с 25 руу орулсан биз дэ. Ард түмэнд хямд нүүрс зарад шоронд ордг биздэ...
    • зочин 2016-09-16 01:13:24
      Ард түмэнд хямд нүүрс зараад шоронд ордог юм билээ.Хужаа нарт хямд нүүрс зарсан нь одоо яадаг бол....
  • zochin 2016-09-16 01:08:01
    Jenko eh ornoo horlood hayasan daa
  • Зочин 2016-09-16 01:06:05
    Хятадын ганц компаний эрхшээлд ичмээр л юм, тэгээд хирээ мэдэхгүй хүзүүгүй толгой Элбэгдорж байнга НҮБ, айлчлал гээд тэнэчих юм, чамаар дэлхий дутаж гэнэ дээ