Авлигын хэргийн талаар мэдээлнэ
08:30 цагт: Монголын анагаах ухааны академи, Японы KOIKE MEDICAL компани хамтран “Нойрны эмгэгийн оношлогоо, эмчилгээ, сэргийлэлт” сэдэвт сургалтыг Улаанбаатар зочид буудлын “Номын хүрээ” танхимд зохион байгуулна.

09:00 цагт: “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн” хурал  Шадар сайдын өрөөнд болно.

09:00 цагт: “Элэгний С вирүсийн эмчилгээний Олон улсын болон Монгол улс дахь өнөөгийн чиг хандлага, тулгамдаж буй асуудал” сэдэвт олон улсын хурал, семинар Bluesky зочид буудлын хурлын танхимд болно.

11:00 цагт: Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ үүсэн байгуулагдсаны 65 жилийн ойн баярын хурал УДЭТ-т болно.

11:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд маргааш 11:30 цагаас иргэн Ч.Дэлгэрмаа 2013 оны 1-р сард үндэсний аюулгүй зөвлөлийн санаачилгаар үүссэн нууцын зэрэглэл бүхий төрийн өндөр дээд албан тушаал хийж байсан эрхмүүдтэй холбогдох авилгын хэргийн талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Хилчин” цогцолборын нээлт болно.

13:00 цагт: АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн нь Монгол улсын боловсролын салбарт анх удаа олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO9001:2015 стандартыг нэвтрүүлэх батламж хүлээн авах ёслолын үйл ажиллагаа болно. Хаана: Улаанбаатар зочид буудлын 2 давхарын хурлын заал.

13:00 цагт: Монголын анхны цахим номын сангийн нээлт Их дэлгүүрийн 5 давхарт I cinema-д болно.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-09-16 01:08:05
    Иргэн Ч.Дэлгэрмаа байхад АТГ -ын хэрэг байгаа юмуу