Хэн, юу хэлэв

Д.Эрдэнэбат: Ардчилсан нам юу хийснийг тэртээ тэргүй ард түмэн мэднэ

 
Ардчилсан намыг түр даргалж байгаа УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ээлжит бус чуулганаар юу амжуулсан талаар болон Ардчилсан намын өнгөрсөн дөрвөн жилд хэрэгжүүлсэн бодлогын талаар ярьсан байна.
 
Тэрбээр “Ардчилсан намын Чингис бондыг гаргасан. Эрх баригчид янз бүрээр л ярьж байна. Идсэн, уусан гээд л. 1.5 тэрбум ам.долларыг идэж, уудаг Ардчилсан нам ч гэж хаа байхав. Харин энэ бондын мөнгө зээл хэлбэрээр үйлдвэрлэгчдэд очсон юм. Энэ хэдэн замыг холбохоос эхлээд дулааны шугам, сүлжээг засч, сайжруулах, дулааны станцыг барих, эрчим хүчийг нэмэгдүүлэх, үйлдвэр үйл ажиллагааны өргөтгөл гээд бүх тооцоолол нь ойлгомжтой, хүний нүдэнд харагдах хийсэн ажилтай.
 
Хүн бүрийн амьдралд бодитой мэдрэгдсэн зүйлийг зүгээр улстөржүүлээд үгүйсгэж чадах ч үгүй. Ардчилсан нам юу хийснийг тэртээ тэргүй ард түмэн мэднэ. Энэ бүхнийг Ардчилсан нам идэж, уугаад өрөнд оруулсан гэдэг зарын шинжтэй зүйл явуулаад түүнийхээ халхавчин дор ийм явуургүй зүйл хийж байгаа юм. 1.5 тэрбум ам.долларын зээлийг олон улсын захаас тухайн үед 4.5 хувийн хүүтэй авч байлаа. Гэтэл өнөөдрийн Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын хариуцлагагүй мэдэгдлийн дараа энэ хүү найман хувь болж өсч, валютын ханш хүртэл саваад гадаад зах зээл дээр сөрөг савлагаа үүсгэж байна. Өнгөрсөн сонгуулиар МАН тултал нь шоудсан. Ардчилсан нам баахан зээл аваад өөрсдөө идэж, уугаад дууссай. Өр нь ард түмний нуруун дээр бууна. Иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй. Манай нам энэ өрийг байхгүй болгоно гэдэг амлалт өгөөд сонгогдсон. Орсон айл, очсон сум бүхэндээ үүнийгээл ярьж явсан.
 
Өнөөдөр бодит байдлыг эргээд харъя. Энэ зээлийг ихэнх нь жижиг, дунд үйлдвэрийнхэн, экспортын үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд, уул уурхайнхан өөрсдийнхөө бизснесийг өөд нь татахын тулд авсан. Тухайн үед 4.5 хувийн хүүтэй авсан зээл тэдэнд найман хувийн хүүтэй олгогдож байсан бол өнөөдрийн эдийн засгийн энэ олон хариуцлагагүй үйл явцаас болоод 10 гараад “давхичихлаа”. Найман хувьтай байсан зээлийн эрсдэл үйлдвэр эрхлэгчдэд өнөөдөр 15-16 хувьтай. Дээрээс нь Монголбанк бодлогын хүүгээ нэмснээр бизнес эрхлэгчдийгээ асар том эрсдэл рүү чирээд оруулчихлаа. Энэ улс орны амьдралыг зөвхөн татвар төлөгч эсхүл нэг татвараар оруулсан мөнгийг зарлагадагч нарын хэмжээнд ойлгож болохгүй. Улс орны эдийн засгийн хөдөлгөгч хүч нь ажил олгогчид болон ажил эрхэлж байгаа хүмүүс. Энэ чинь зөвхөн төсвийн тухай ойлголт биш. Тиймээс ч Ардчилсан намын боддого хатуу байсан юм” хэмээн ярьжээ.
 

Ж.Батзандан: Төсвөөс алдагдаж, оффшор руу урссан хөрөнгийн хэмжээ 15-20 тэрбум ам.долларт хүрсэн

 
УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол баталсан билээ. Төсвийн тодотгол батлахын өмнө эрх баригчид маш олон цалин хангамж, тэтгэмж, халамжийг хасна гэж байсан ч больсон. Тэгвэл энэ талаар зарим гишүүд байр сууриа илэрхийлж, оффшор дансанд аваачиж нуусан мөнгөө эх орон авч ирэх ёстойг ч сануулж байгаа юм.
 
Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Төсвийн тодотгол, төсвийн хүрээний мэдэгдэлтэй холбогдуулж, маш олон хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар Засгийн газраас санал оруулж ирсэн. Ихэнх хуулиуд нь нийгмийн эсэргүүцэл, сөрөг хүчний шахалтад орж буцсан байгаа. Тодруулж хэлэхэд, татвар нэмэгдүүлэхтэй холбогдсон найман хууль, нийгмийн халамжийг бууруулахтай холбоотой хуулиуд буцлаа. Энэ нь сөрөг хүчний шаардлага, хяналт тодорхой түвшинд биеллээ олж яваагийн илрэл юм. АН хэдий парламентад есөн гишүүнтэй ажиллаж байгаа ч өөрсдийн нөөц бололцоогоороо хяналтын чиг үүргээ хэрэгжүүлээд явж байна.
 
Сүүлийн 10 гаруй жил төсвөөс алдагдаж, оффшор руу урссан хөрөнгийн хэмжээ 15-20 тэрбум ам.долларт хүрсэн. Монгол Улсад хулгай нүүрлэсэн учраас ядуурсан гэдэг дүгнэлтийг ч гадныхан хийж байна. Ийм цаг үед манай засгийн газар хулгайтайгаа тэмцэх хэрэгтэй. Төрөөс хулгайд алдагдсан хөрөнгөө буцааж авчрах замаар төсвийн цоорхойгоо нөхөж, эдийн засгийн хүндрэлийг даван туулах ёстой гэж бид харж байгаа. Энэ утгаар миний бие УИХ дээр тодорхой саналуудыг дэвшүүлсэн.

Оффшортой тэмцэх бодлогыг дэлхийн улс орнууд маш хүчтэй явуулж байна. Оффшорт хөрөнгөтэй байгаа хумүүсээ илчлэх, буцааж авчрах ажлыг бид дэмжиж хэвших ёстой. Энэ утгаар миний бие УИХ дээр тодорхой саналуудыг дэвшүүлсэн. Оффшортой тэмцэх бодлогыг дэлхийн улс орнууд маш хүчтэй явуулж байна. Оффшорт хөрөнгөтэй байгаа хүмүүсээ илчлэх, буцааж авчрах ажлыг бид дэмжир ёстой. Энэ чиглэлд засгийн газар ажиллах хэрэгтэй” хэмээн ярьжээ.
 

Б.Чинзориг: Ахмадуудынхаа эрх ашгийг хамгаалсан нийтлэг хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх нь зүйтэй

 
УИХ-ын ээлжит бус чуулганаар Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгосон. Энэ үндэслэлээ Засгийн газрын сайдууд тайлбарлахдаа шашин, сүсэг бишрэлтэй холбосон нь нийгмийг тэр чигээр нь бухимдуулсан билээ. Харин УИХ-ын гишүүн С.Чинзориг үндэслэлтэй, мэргэжлийн тайлбар хийж, нийгмийн бухимдлыг бага ч болов дарсан. Мөн тэрбээр саяхан өгсөн ярилцлагынхаа үеэр энэ талаар ярьжээ.
 
Тэрбээр “Нийт ахмадын эрх ашгийг хамгаалсан, өгөөжтэй хууль болох нь гэсэн хүлээлттэй байсан. Гэтэл өмнөх эрх баригчид энэ хуулийг батлахдаа хэрэгжүүлэх хугацааг нь 2017 оны нэгдүгээр сарын 1-н болгон хойшлуулсан. Үүнээс гадна өнөөдрийн байдлаар хань ижлээ алдсан, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа бүх ахмадын эрх ашгийг энэ хуулиар зохицуулж чадахгүй байгаа юм. Харин бидний хийсэн судалгаагаар өнөөдөр нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа 300 гаруй мянган ахмад байна.
 
Энэ хүмүүсийн эрх ашгийг Хамтын тэтгэврийн тухай хууль бүрэн хангаж чадахгүй байгаа. Нийт тэтгэвэр авч байгаа ахмадын 77 мянга нь ханъ ижлээ алдсан хүмүүс байгаа юм. Гэтэл өмнөх Засгийн газар Хамтын тэтгэврийн тухай хуулийг батлуулахаар санал болгож, УИХ-д оруулахдаа 2005 оноос хойш хань ижлээ алдсан ахмадуудыг Хамтын тэтгэврийн тухай хуульд хамруулна гээд заачихсан. Гэтэл 2005 оноос хойш хань ижлээ алдсан ахмадуудыг тоог гаргахаар 17 орчим мянга болж байна. Тодруулбал, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа ахмадуудын дунд 77 мянган ахмад бий.  Тэдгээр ахмадын эрх ашгийг бүрэн хангаж чадахгүй буюу нийт ахмадын 20 хувийг л хангасан хууль хэрэгжихээр болсон. Ахмадуудыг алагчлаад байгаа учраас Хамтын тэтгэврийн тухай хуулийг Засгийн газар буцаан татаж, хүчингүй болгохоор болсон. Ингэлээ гээд бид ахмадуудаа харж үзэхээргүйгээр, ор тас орхиж байгаа юм биш. Оронд нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа 300 мянган ахмадын эрх ашгийг хамгаалсан хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхээр ярьж байна. Өөрөөр хэлбэл, манай намын мөрийн хөтөлбөрт ахмадуудын нийгмийн хамгааллыг сайжруулахтай холбоотойгоор Ач санах хуулийг боловсруулж, хэрэгжүүлнэ гэсэн заалт багтсан байгаа.
 
Мөн ахмадуудааа Монгол Улсын иргэн хүний хувьд өндөр, буянтай нас зооглож байгааг нь хүндэтгээд “Насны хишиг” гэсэн тэтгэвэр олгодог болно гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Тэгэхээр МАН энэ мэтээр ахмадуудынхаа эрх ашгийг хамгаалсан нийтлэг хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзээд уг хуулийг хүчингүй болгосон юм” хэмээн ярьжээ.


Монголын мэдээ
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zone 2016-09-16 14:12:07
    AN bolio boon orond oruulsan ulsaa hudaldsan
  • ene tenegyyd!!!!ard tymenii emne il bol? 2016-09-16 10:15:04
    Ylas tor gedeg bohir aransingaar byy hyz!!!gelegnyyd ee!!ta nar hezee ard tymenii telee gan hiij baisan be?Hydlaa naanaa saihan zarailaj zaanaa hiidegeen hiij i...
  • Bat 2016-09-16 06:43:50
    АН монголыг бүр нохоин замаар оруулсан.энэ нэг халзан толгойтой өндгөн тархитай шүгэл зүгээр дугай бай.удахгүй бүгд шорон явна
  • зочин 2016-09-16 04:35:56
    Батзандангийн ярьж байгаа уг нь зөв шүү дэ. Наад хулгай хийсэн нөхдүүд чинь чамайг элдвээр дайрна шүү хуулиа бариад үнэнээр нь яваарай
  • Zochin 2016-09-16 02:35:41
    Eedee AN uu.hol bailgahgui bol bolohgui.saikhan zaluus ni garaad irwel ch bas yahaw.uwguchuulees salah heregtei
  • Zochin 2016-09-16 02:09:48
    Ard Tumen u hiisniig chini medeed songuuliar muu tavisan tiimee unen ugui yahav um oilgood l bgaa um bna
  • Зочин 2016-09-16 01:01:38
    Батзандан бас Дашцэрэн шиг далдыг хардаг болж дээ, оффшорын мөнгөний дүнг яасан сайн мэдэж байна, 2008 оны 7 сарын 1-ний хэргээр шоронд сууж л байх ёстой юмсан
  • Батаа 2016-09-16 00:56:07
    Эрдэнэбат гэж баагий бид өндөр хүүтэй мөнгө зээлж зам барих түвшинд эдийн засаг минь хүрсэн билүү чөтгөр алгад