AН-ын шинэчлэл яст мэлхий шиг
АН-ын ҮЗХ-ны хуралдаан дахин хойшиллоо. АН-ынхны ялагдлын шархаа аних болоогүй байна. Баабарын хэлсэнчлэн Ардчилсан намын гэгээн дурсгалыг хүндэтгэе. АН өөрийн гэсэн үзэл баримтлалгүй нам. Уг нь барууны үзэл баримтлалтай боловч тэр нь алга болоод бүр устчихсан. Энэ нь өнөөх л эрх мэдлийн төлөөх шуналаас үүдэлтэй.  Баабар нэлээн хэдэн жилийн өмнө ингэж бичиж байв. Эрх мэдлийн төлөө юу хийж байгаагаа ч ойлгохгүй байгаа АН-ынхны үйлдэл  арванхоёрдугаар сард болох Их хурлаа хийж чадахгүйд хүрэх нь.

Улс төрийн намуудын анхаарал нэгэн зүгт чиглэж байна. Тэр юу гэвэл ирэх аравдугаарын сарын дундуур  болох орон нутгийн сонгууль.

Харин  АН-ынхан ҮЗХ-ны хуралдаанаа ч хийж чадахгүй байна.  АН-ын ҮЗХ өнөөдөр 14:00 цагт хуралдах товтой байв.  Хоёр удаа хойшлогдсон ҮЗХ энэ удаад мөн л хойшлогдов. Өнгөрсөн сарын 25-нд хуралдах товтой байсан АН-ын ҮЗХ хойшилсныг Гүйцэтгэх зөвлөлөөс “Ард иргэдийн ахуй амьдралд ноцтой нөлөөлөх олон шийдвэр гаргахаар УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах гэж байна. Иймд наймдугаар сарын 25-нд болох АН-ын ҮЗХ тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Ардчилсан намын Хэрэг эрхлэх газар” гэсэн байсан юм.
Харин өчигдөр Гүйцэтгэх зөвлөл дахин хуралдаж “Сум, дүүргийн ИТХ-ийн сонгуулийн дараа ҮЗХ хуралдуулна” хэмээв.  
Үүний дараа намын гишүүн  твиттер хуудаснаа “Эрх мэдлээс салах дургүй хүмүүс шинэчлэлээс зугтдаг. Эхэлчихсэн  ҮЗХ-ыг Гүйцэтгэх зөвлөл хойшлуулах эрх байхгүй. AН-ын шинэчлэл яст мэлхий шиг байна” хэмээн жиргэж эхэллээ.  АН-ынхан орон нутгийн сонгуулийн дараа ч ҮЗХ хуралдуулж чадах эсэх нь л эргэлзээ дагуулж байна.  АН бол “Алтангадас”, “Шонхор”, “МоАХ”, “Нэг ардчилал”, “МоАН”, “МҮДН”, “Кроун” гээд амбиц ихтэй олон фракциудтай, хувийн тоглолт нь хэтэрсэн гишүүдтэй нам. Фракциудын амбиц, хувийн тоглолтын үр дүнд  УИХ-ын 2016 оны сонгуулиар АН парламентад дөнгөж бүлэг байгуулах хэмжээний суудал авсан. Сөрөг хүчний үүргийг гүйцэтгэхээр тэд аль байдгаараа зүтгэж байна. Гэвч нам нь тэдний улам муухай харагдуулсаар байна.

Өчигдөр Ардчилсан намыг Үүсгэн байгуулагчдын төлөөлөл мэдээлэл хийж “ Өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа намын дүрмийг хэрэгжүүлээгүй, уландаа гишгэсэн хэн боловч эрх мэдэл албан тушаалаасаа татгалзаж, намын дүрмэнд захирагдах ёстой. Энэ утгаараа одоогийн ҮЗХ ямар ч эрх зүйн чадамжгүй болсон. Тав зургаан жилийн өмнө байгуулагдсан ҮЗХ хууль бусаар хэдэн хүний хуйвалдааны замаар оршин тогтнож байна. Иймээс ҮЗХ хорооны гишүүд шинээр бүтэц зохион байгуулалтад орох хэрэгтэй” хэмээсэн. Гэвч одоогийн байдлаар АН-ынхан шинэчлэл өөрчлөлтийн талаар ярих ч чадваргүй байна. Тэд эрхийн мэдлийн хуйвалдаандаа мансуурчихаж. АН-ынхан яст мэлхийн хурдаар шинэчлэл нэртэй эрх мэдлийн төлөө уралдаж байна. Бариа нь, Ерөнхийлөгчийн сонгууль.
 
П.ГОО
Оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • UNEN 2016-09-16 13:23:43
    ELBEGEE TORIIN HUTGUUR HEDEN SHALIHGUI BAZAAN END TENDEES OLOOD TED NARAA SAIN TURHIRCH BAINAA.
  • Ppp 2016-09-16 04:26:07
    Butehgui bn doo AH. Neg bol bur musun salaad olin jijig nam bolood yavbal yaasiin. Altangadac nam, shonhor nam, moah nam geed evseheer l hoorondoo jiiltseed bai...
  • zochin  2016-09-16 03:42:14
    Oron nutgin songulias umno hurla hij beltgele hangah heregtei tegehgui bol dahin ylagdana ard tumend mu nulolol uldene yaraltai hurald gishud shard.
  • Зочин 2016-09-16 03:41:59
    Нүүрний эгнээнд сууж байгаа бүх хүний хийснийг нийлүүлээд ч арын эгнээнд сууж байгаа Да. Ганболдын хийсэнд хүрэхгүй, гэтэл Да.Ганболд арын эгнээнд юм хэлээд бай...
  • ИРГЭН 2016-09-16 01:45:02
    ЭНЭ УРД ЭГНЭЭНД СУУЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ХАРАХААР УТАА,УНИАР, ХОГ НОВШ, ШЭЭС БААСАНДАА ДАРАГДСАН УБ, ГУДАМЖИНДАА БАГТАЖ ЯДСАН АЖИЛГҮЙ МОНГОЛЧУУД НҮДЭНД ХАРАГДАХ ЮМ...
  • Зочин 2016-09-16 00:45:55
    ҮЗХ-ны хурал манатай Зоригийн хэргээр дээлээ нөмрөх үгүйдээ л холбогдогчийг мэдсээр байж нуусан хэрэгт нилээд нь унах бололтой догоо
    • зочин  2016-09-16 08:36:55
      энэ хэдэн малаас болоод нам маань өнгөрч байна шууд онц их хурал зарлан хуралдуулж ҮЗХорооны хэдэн малаас салаачээ