Б.Оюун-Эрдэнэ есдүгээр байрт шалгарлаа

Хүн төрөлхтний спортын их баяр цэнгэл зуны олимпийн 31 дэх наадмын паралимп эдгээр өдрүүдэд үргэлжлэн явагдаж байна. Хуваарь ёсоор өчигдөр манай тамирчдаас байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Оюун-эрдэнэ өрсөлдлөө.

Тэрбээр урьдчилсан харваанд 563 оноогоор XVII байрт шалгарсан. Улмаар хасагдах шатны эхний харваанд Их Британийн харваач Э.Таниаг 3:2-оор ялж, шөвгийн 16-д үлдээд байсан юм.

Ингээд шөвгийн наймд үлдэх эрхийн төлөө паралимпийн аварга, БНХАУ-ын Ү Чүн Енд 7:3-аар дийлдэн, есдүгээр байрт шалгарлаа.

Паралимпод хоёр дахь удаагаа оролцож буй тэрээр холимог хосын төрөлд Хөдөлмөрийн баатар, Д.Баатаржавтай хамт өрсөлдөн, IV байрт шалгарсан юм.


Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.