Дөрвөн аймагт хонины цэцэг өвчний хорио цээрийн дэглэм үйлчилж байна
Он гарсаар долоон аймаг, 51 суманд хонины цэцэг өвчин гарчээ. Тодруулбал, Сүхбаатар аймгийн 11, Хэнтий аймгийн 9, Дорнод аймгийн 7, Төв аймгийн 10, Дорноговь аймгийн 8, Дундговь аймгийн 5 сум, нийслэлийн Баянзүрх дүүрэгт хонины цэцэг өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ.

Одоогоор Баруун-Урт, Төв аймгийн Баян, Баянцагаан, Дундговь аймгийн Сайнцагаан, Говь-Угтаал, Дорноговийн Сайншанд зэрэг дөрвөн аймгийн 8 суманд хорио цээрийн дэглэм үйлчилж байгаа юм. Албаны хүний ярьснаар өвчний тархалт зогссон гэж ойлгож болох ажээ. Цэцэг өвчин гарсантай холбогдуулан Нийслэлийн мал эмнэлэгийн газар, дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран ариутгах, халдваргүйжүүлэлтийн цэгийг 22-ын товчоо, Баянзүрхийн товчоо зэрэг бүх товчоонд гаргаад байгаа юм.

Хонины цэцэг өвчнөөс гадна Говьсүмбэр, Төв аймагт шүлхий өвчин гарсан талаар албаны хүн мэдээллээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-09-15 09:06:35
    Мал төрийн хамгаалалтад байна гэж үндсэн хуульд нэг тэнэг заалт бий байхаа, хаа байна тэр хамгаалалт чинь, хүн нь улаан бурхан тусахаар хуулийн заалт байхгүй