Сүхбаатарын талбайн нэр шүүхээр дахин сэргэжээ

НИТХ-ын  Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж,  хоёр асуудал хэлэлцлээ. Эхний асуудал нь  төв талбайг Д. Сүхбаатарын  гэх нэрэмжит нэрийг сэргээх тухай, дараагийнх нь ээлжит хуралдааны товыг зарлах асуудал байсан юм.

 Нийслэлийн  Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын Тэргүүлэгчдийн  хурлын нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч М. Буяндэлгэр  хэлэхдээ” НИТХ- ын  Тэргүүлэгчдийн  тогтоолоор  Жанжин Д. Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилөн Их Эзэн  Чингис хааны нэрэмжит талбай хэмээн нэрэлсэн байдаг.  Энэхүү тогтоолыг хууль бус гэж үзэн  Их жанжины удам болох иргэн З.Хайдар  2015 онд Захираагын хэргийн  анхан шатны шүүхэд   нэхэмжлэл гаргажээ.   Нэхэмжлэлийн дагуу  3 шатны шүүх дээр маргаан бүхий тогтоолыг хянан  хэлэлцээд  шийдвэрээ гаргасан байна.  Шүүхийн шийдвэрээр   НИТХ-ын тогтоолыг хууль бус гэж үзэн,  Их  жанжин  Сүхбаатарын нэрэмжит талбайн нэрийг сэргээсэн  юм.   Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны наймдугаар сарын 16- ны өдрийн 573 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн  зөвшөөрсөнөө баталсан болно.  Иймд дээрх анхан шатны шүүхийн тогтоолын дагуу  Жанжин  Д. Сүхбаатарын талбайн нэрийг сэргээх тухай тогтоолын төслийг  танилцуулж байна “ гэлээ.  Хуралдаанд оролцсон  НИТХ-ийн олонхийн саналаар тогтоолыг  хүчингүйд тооцож,  Жанжин Д. Сүхбаатарын талбайн нэрийг сэргээлээ.

 Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын  ээлжит   хуралдааны товыг хэлэлцээд  ирэх долоо хоногт буюу есдүгээр сарын  22 ны пүрэв гарагт хуралдуулахаар шийдвэрлэсэн байна гэж Нийслэлийн ЗДТГ ын  Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • .... 2016-09-16 01:04:22
    anhnaasaa l uuriin gsn uuh tuuhtei neg talbain nereer oroldohgui bh eostoi bsiin.humuus hezee ch chingisiin talbai gj yaridagguishde
  • зочин 2016-09-15 13:26:56
    Шударга ёсны баталгаа болсон шүүхээс зөв шийдвэр гаргажээ. Шийдвэрийг Сундуй биш шүүх гаргасан байна.
  • Dash 2016-09-15 12:38:30
    MAH iin tenegleld hyazgaar ugui bololtoi
  • irgen 2016-09-15 12:02:20
    Unen teneg. Bur durgui hurchlee.
  • нийслэлийн иргэн 2016-09-15 10:39:14
    Ёстой л новш болж байна даа. Их хаанаа яах гээд байгаа юм бол.
  •  2016-09-15 09:32:35
    Т1
  • Зочин 2016-09-15 07:43:22
    Том 2 асуудал шийджээ, ийм том асуудлыг шийддэг хотын хурал дэлхийд байдаг болов уу, цаашдаа юу ч шийдэхгүй байсан ч болно, мөн ч мундаг юмаа базарваний хумпад