Ж.Намсрай: ҮЗХ эрх зүйн чадамжгүй, хуйвалдааны замаар оршин тогтнож байна
Ардчилсан намыг Үүсгэн байгуулагчдын анхдугаар зөвлөгөөн өчигдөр болжээ. Тус зөвлөгөөнийг “Намаа шинэчлэх” уриан дор зохион байгуулж, 21 аймгийн 300 гаруй төлөөлөгч оролцсон байна. Зөвлөгөөнд оролцогчид  Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбатад ил захидал илгээжээ. Энэ асуудалтай холбогдуулан Ардчилсан намыг Үүсгэн байгуулагчдын холбооны Удирдах зөвлөлийн тэргүүлэгч Ж.Намсрайгаас дараах асуултанд хариулт авлаа.

-Ардчилсан намыг Үүсгэн байгуулагчдын анхдугаар зөвлөлгөөнөөс АН шинэчлэгдэх ёстой гэсэн дүгнэлт гарсан байна. Шинэчлэл ямар байдлаар хийгдэх ёстой гэж үзэж байна?

-Өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа намын дүрмийг хэрэгжүүлээгүй, уландаа гишгэсэн хэн боловч эрх мэдэл албан тушаалаасаа татгалзаж, намын дүрмэнд захирагдах ёстой. Энэ утгаараа одоогийн ҮЗХ ямар ч эрх зүйн чадамжгүй болсон. Тав зургаан жилийн өмнө байгуулагдсан ҮЗХ хууль бусаар хэдэн хүний хуйвалдааны замаар оршин тогтнож байна. Иймээс ҮЗХ хорооны гишүүд шинээр бүтэц зохион байгуулалтад орох хэрэгтэй.

-АН-ын гишүүд фракцгүй нам болъё гэсэн уриалгыг гаргах боллоо. Фракцгүй болохын тулд ямар алхам хийх хэрэгтэй вэ?

-Фракцгүй болж байж нам эрүүлжиж, зөв гольдролдоо орох ёстой. З.Энхболд намын дарга болонгуутаа “Фракцгүй нам боллоо” хэмээн зарласан. Харамсалтай нь фракциуд нь улам далд хуйвалдааны хэлбэрт орсон. Тэгэхээр хэн нэгэн дарга цэрэг фракцгүй нам болъё гээд заларчихаар фракцгүй болчихдог юм биш байна. Бүтэц зохион байгуулалтыг шинэчилж, дүрмэндээ өөрчлөлт оруулсанаар фракцгүй нам болох юм.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-09-15 08:55:48
    ПГОО сайн байна, өгүүлбэрээ залруулсан байна
  • үзх 2016-09-15 07:55:02
    зүгээр л хардалт
  • Зочин 2016-09-15 07:48:09
    аа энэ С.Эрдэнэ шиг өөрийгөө шатааж мэдэх царайны нөхөр байна шүү
  • Аагий 2016-09-15 05:52:57
    Намсрай болиосой. Чи хаана байсан нөхөр вэ?
  • Зочин 2016-09-15 05:50:18
    Хэн нь хэндээ ил захидал илгээсэн юм, бичсэн өгүүлбэрийнхээ эхлэл төгсгөлийг зөв бич пгоо минь